Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизм болох хэвлэл мэдээллийн форумыг тасралтгүй 12 дахь жилдээ зохион байгуулж байна.


Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум 2021 оны арваннэгдүгээр сарын 24-нд танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж өнгөрлөө. Энэ удаагийн форумыг Хятадын талын саналын дагуу “Хүн төрөлхтөний хамтын нэгдлийг цогцлоох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцсон юм.
Хэвлэл мэдээллийн форумын нээлтэд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, ГХЯ-ны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган үг хэлж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн оролцсон бол Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь нар нээж үг хэллээ. Хоёр орны хооронд тогтоосон Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээлэл ойлголцол, итгэлцлийн гүүр болон ажиллаж ирснийг талууд онцоллоо.


МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа илтгэлдээ “Хятадын гадаад сурталчилгааны сувгууд, тэрчлэн монгол хэл дээрх мэдээ мэдээллийн сувгууд нийгмийн сүлжээнд идэвхтэй нэвтэрч байна. Монголын чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, нийгмийн сүлжээний үнэгүй платформууд үүнд өргөн боломжийг бий болгож байна. Харин Хятадын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин манайхаас өөр. Тэнд Монголын талаарх мэдээ мэдээлэл, оюуны бүтээл, соёлын контент, түүнчлэн бизнес эрхлэгчдийн зар сурталчилгааг нэвтрүүлэхэд босго өндөр. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхдээ энэ талаар анхааран ажиллах шаардлагатай байгааг” илтгэлдээ дурдлаа.
Форумын төгсгөлд хоёр тал цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тусгасан тунхаг бичгийг гаргаж, цар тахлын дараа харилцан сэтгүүлчдээ солилцон үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн манлайлагч, санаачлагч, оролцогч байх, илүү санал санаачилгатай ажиллахаар тохиролцсон юм.
Мөн энэ удаагийн форумын үеэр хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хоёр талын урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тодруулбал, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ӨМӨЗО-ны “Өдрийн сонин”-той, Өвөрмонгол радио телевиз “Боловсрол” суваг телевизтэй уран сайхны кино нэвтрүүлэх, Өвөрмонголын радио телевиз UBS телевизтэй уран сайхны кино солилцооны, Ордос радио телевиз Өвөрхангай аймгийн “Хас” телевизтэй, Ордос мэдээллийн сайт Ховд аймгийн khovd.mn сайттай хамтын ажиллагааны гэрээг тус тус байгууллаа.
| Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум боллоо |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |