МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төв нь МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын үндэсний зөвлөлтэй хамтран “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа.
Тус чуулганд нийт 200 орчим бизнесийн байгууллагын төлөөллүүд оролцож, бизнес орчин дахь шударга, ёс зүйтэй байдлыг бэхжүүлэхийн төлөө санаа бодлоо солилцлоо. Чуулганы нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин“Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэн, итгэлцэл, үнэт зүйлсэд тулгуурлаж урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах нь бизнесийн хөгжлийн тулгуур болоод байна. Авлигын эсрэг тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, хувийн хэвшлийн оролцоо, манлайлал чухал болж байгаа.”-г онцоллоо. Мөн Бизнесийн Ёс Зүйн төвийн үйл ажиллагааг дэмжигч, Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал“ Монголын Бизнесийн байгууллагуудын нэгдсэн дуу хоолой болсон МҮХАҮТ, болон олон улсад авлигын эсрэг олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаа Транспэрэнси Интернэшнл байгууллагуудаас хэрэгжүүлж буй Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Рио Тинто энэхүү төслийг дэмжин оролцож, Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг жигдрэх хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа бид үргэлж баяртай байна. Учир нь шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэж ажиллах нь манай байгууллагын үнэт зүйлсийн салшгүй нэг хэсэг байдаг.”гэсэн юм.
![]()
Тус чуулганы 1-р хэсэгт бизнесийн ёс зүй, шударга байдлын өнөөгийн нөхцөлийг судалгааны дүгнэлтээр танилцуулж “Бизнес эрхлэгчид хууль, дүрэм журмаа мөрдөж ажиллахад учирч буй саад бэрхшээл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бол 2-р хэсэгт өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах талаарх шийдлийг бизнесийн байгууллагуудын сайн туршлагаар илэрхийлж “Бизнесийн ёс зүй, комплаенсыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?” сэдвээр халуун яриа өрнүүллээ.
Мөн тус чуулганыг угтан оюутан залуус болоод судлаач, бизнесийн байгууллагынхны дунд зарласан “БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ, АВЛИГААС АНГИД ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМ” онол арга зүйн бага хурал, илтгэлийн уралдааны дүнг танилцуулж шалгарсан оролцогчдод шагнал гардуулсан юм. Үүнээс гадна бизнесийн ёс зүй, шударга байдлын тухай олон нийт болон бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, шударга байдал нь бизнесийн урт хугацааны амжилт, ашигт ажиллагаа болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, компаниуд дотоод үйл ажиллагаандаа хэвшүүлж болох сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ЁС ЗҮЙ-ТОГТВОРТОЙ БИЗНЕС” цахим аяныг эхлүүлээд байгаа юм.
![]()
![]()
Холбоо барих хаяг:
Бизнесийн Ёс Зүйн Төв
МҮХАҮТ-ын байр, 102 тоот
Монгол Улс, Улаанбаатар хот, 17011, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, УБ шуудан - 101011001
Утас +976 7727 7070 /36/
Гар Утас +976 99051590, 99164719
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв
| КОМПЛАЕНС, БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |