Төрийн банк эрхэм харилцагч таныг КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины III тундаа хамрагдахыг уриалж “Цахим дархлаажуулалт”-ын аянаа зарлаж байна. Тус аяны хүрээнд бид орон даяар байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 24-нийг дуустал хугацаанд III тунд хамрагдсан бол Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлж байна. Мөн дэлхийд алдартай антивирус, цахим хамгаалалтын системийн Монгол дахь албан ёсны дистрибъютер компани болох “Бд Системс эйжиа” ХХК-тай хамтран вакцины III тундаа хамрагдсан эхний 20,000 харилцагчид Bitdefender Mobile security программын нэг жил үнэгүй ашиглах эрх олгохоор боллоо.
![]()
Сүүлийн саруудад коронавируст цар тахлын дельта хувилбар дэлхий дахинд эрчимтэй тархаж хүн амын өвчлөл эрс нэмэгдсэнээс шалтгаалан өндөр хөгжилтэй улс орнууд бүүстэр тунг иргэддээ санал болгоод байна. Манай орны хувьд өнөөдрийн байдлаар 589 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 28 хувийг хамруулаад байгаа юм. Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэгээр бууруулж "Шар" түвшинд шилжүүлэхийг Улсын онцгой комиссоос онцолсон. Ингэснээр, одоо хязгаарлалттай байгаа зарим аж ахуйн нэгжүүд нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн бага анги, ЕБС танхимаар бүрэн хичээллэх боломж бүрдэх юм.
Иймд эрхэм харилцагч таныг “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх” үйлсэд хувь нэмрээ оруулан, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалж Вакцины III тундаа хамрагдахыг Төрийн банкны зүгээс уриалж байна. Мөн эрхэм харилцагч таныг өөрийн гар утас, тэр дундаа цахим банкны нууцлалаа сайжруулж, нэвтрэх нэр, нууц үгээ хамгаалахыг уриалж байна.
| ТӨРИЙН БАНК: ВАКЦИНЫ ГУРАВДУГААР ТУНДАА ХАМРАГДААД ГЯЛС БАНКНЫ ЖИЛИЙН ХУРААМЖААС ЧӨЛӨӨЛӨГДӨӨРЭЙ |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |