Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.
“Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгох бөгөөд эхний урамшууллын эзэд 2021.11.16-ны өдөр тодорсон юм.
Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.
![]()
Хадгаламжийн урамшуулалт аяны эхний 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
![]()
Урамшууллын эздийг Төрийн банк үүсгэн байгуулагдсан 12 жилийн ойн баярын өдөр буюу 2021.11.23-ны Мягмар гарагт тус банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.
Төрийн банкны “Тээврийн товчоо” тооцооны төвийн харилцагч, урамшууллын эзэн Р.Бадамгарав: “Азтан болсондоо маш их баяртай байна. Би Төрийн банкны харилцагч болоод олон жил үйлчлүүлж байна. Азтан шалгаруулдаг өдөр азтан болсоноо ч мэдээгүй. Төрийн банкнаас утсаар залгаж баяр хүргэхэд л мэдсэн. Их сайхан гэнэтийн юм боллоо. Төрийн банкны нийт хамт олонд 12 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2021.11.29-ний өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.
Эрхэм харилцагч таныг “Хуримтлалтай дундаж давхарга” хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банкинд хадгалуулахын зэрэгцээ мөрөөдөл биелүүлэх хуримтлалын аянд оролцож, хамгийн дотны хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп үзэх урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
| ТӨРИЙН БАНКНЫ “МӨРӨӨДЛӨӨ ХАДГАЛЪЯ” ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯНЫ ЭХНИЙ ЭЗЭД ТОДОРЛОО |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |