Боловсролыг дэмжигч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд эх орны ирээдүй болсон оюутан, сурагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаа мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэн боловсролын салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр AI Academy Asia-тай хамтран ажиллалаа. Хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн эмэгтэй сурагч, багш нарын оюуны хөрөнгө оруулалтад зориулан “AI for Women 100x100” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, оролцогчид хөтөлбөрөөс сурч, мэдсэнээ тайлагналаа.
Алслагдсан аймаг, дүүргийн сурагчдыг тэгш хамруулахыг зорьсон уг хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2000 гаруй багш, сурагчаас шалгарсан 100 багш, 13-18 насны 100 сурагч хамрагдсан. Өнгөрөгч 10-р сард хөтөлбөр нээлтээ хийж, хоёр сар гаруйн хугацаанд оролцогчид эрчимжүүлсэн сургалтаар дамжуулан хиймэл оюуны үндэс, Python програмчлал, өгөгдөл боловсруулах аргачлал, хэлний загварчлал, машин сургалт, Vibe coding, AI ethics зэрэг сэдвүүдийг судалсан. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид “Capstone” буюу хиймэл оюунд суурилсан төслөө танилцуулж, шилдэг төслийн багуудыг шалгарууллаа.
“AI for Women 100x100” хөтөлбөрийн үр дүнд 100 эмэгтэй багш “Хиймэл оюуны бэлтгэгч багш” болохоос гадна өөрийн ажиллаж буй ЕБС-даа хиймэл оюуны боловсрол түгээх “AI элч”-ээр ажиллах юм. Харин эмэгтэй сурагчдын тухайд хиймэл оюун болон код бичих хосолсон мэдлэг чадвартай шинэ үеийн AI мэргэжилтнүүд болон бэлтгэгдэж байна. Мөн цаашид “Girls Code”, “AI Community” зэрэг хамт олны санаачилгад нэгдэж, мэдээллийн технологийн салбарт үргэлжлүүлэн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдлээ. Энэхүү хөтөлбөрийг ITU (International Telecommunication Union)-ийн “AI Skills Coalition” хиймэл оюуны мэдлэг чадварыг дээшлүүлэх олон улсын аяны хүрээнд хэрэгжүүлэв.
| “AI for Women 100x100” хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун, код бичих хосолсон чадвартай 100 эмэгтэй сурагч бэлтгэгдлээ |
|
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |