Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн энэ өдөр хууль зүйн салбарын шинжлэх ухаан, судалгаа, сургалтын гол төв болсон Хууль зүйн үндэсний хүрээлэн шинэ байрны нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн болон хууль зүйн салбарын хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Хүрээлэнгийн анхны барилга Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт төсөл”-ийн хүрээнд 2004 онд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд Засгийн газрын ордны баруун талд баригдсан юм. Энэхүү таван давхар байранд хүрээлэн 2004-2023 он хүртэл үйл ажиллагаа явуулжээ. 2023 оны 7 дугаар сарын 7-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын 77 дугаар тогтоол гарч, Засгийн газрын 2024 оны 1 дүгээр тогтоолоор барилгыг УИХ-ын Тамгын газарт шилжүүлсэн. Тиймээс хүрээлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2000 м² газарт шинэ барилгыг Хилийн цэргийн 0119 дүгээр анги барьж 2025 оны 10 дугаар сарын 03-нд хүлээлгэн өгсөн юм.
Шинэ барилга нь цутгамал төмөр бетон карказан, гадна хана шилэн хийцтэй, 5 давхар, газар доор нэг давхартай байгууламж юм. 20 машины ил зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат болон хоёр машины зогсоол, ногоон байгууламжтай уг байр нь орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь шинэ суурьшлын бүсэд хамаарах бөгөөд “Улаанбаатар трам” төслийн хүрээнд хэрэгжүүлэх хөнгөн галт тэрэгний системийн I шугамын чиглэлд багтсан газар юм.
| ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ |
|
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |