Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах” өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 56 алба хаагч, 8 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал унтраах ажиллагаа явуулж байна. Алба хаагчдын очиход 42×64 метр хэмжээтэй хоёр давхар сендвичэн хийцлэлтэй худалдааны төвийн хоёр давхарт гал гарсан байжээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой цахилгааны хэт ачаалал, залгуур дамжуулах ажиллагааны буруу хэрэглээ, халаалтын төхөөрөмжийн аюулгүй бус хэрэглээ нь гал түймрийн эрсдлийг нэмэгдүүлж байна.
Онцгой байдлын газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах сэрэмжлүүлгийг өгч байна:
Стандартын шаардлага хангасан барилгын материал ашиглах
Цахилгаан угсралт, монтажийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
Галын аюулгүй байдлын дотоод хяналтыг тогтмол хийх
Онцгой байдлын байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөх
Мөн LPG буюу шингэрүүлсэн шатдаг хий их хэмжээгээр хадгалах, ашиглах тохиолдол нэмэгдэж байгаа нь галын үед дэлбэрэлт үүсэх өндөр эрсдэлтэй. Иймд:
Зөвхөн зориулалтын агуулахад хадгалах
Стандартын даралтат саванд хадгалах
Аюулгүй ажиллагааны дүрэм, зай талбайн шаардлагыг дагаж хадгалах
Обьект дотор их хэмжээгээр байрлуулахгүй байх
Хийн алдагдал илрүүлэх болон агааржуулалтын системийг тогтмол шалгахыг онцгойлон анхааруулж байна
Онцгой байдлын газар галын аюулыг бууруулах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүднээс сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ОБЕГ
| Онцгой байдлын алба хаагчид "Шинэ Улаангом зах"-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна |
|
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |