Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол төслүүдийн нэг болох Туулын хурдны замын бэлтгэл ажил эрчимжиж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Нийслэлийн авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах зорилготой Туулын хурдны зам болон Шинэ тойрог зам төслүүдийг 2025–2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хурдны замын барилгын ажлыг 2028 оны наймдугаар сард дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж. Тус хурдны зам нь Улаанбаатар–Налайхын чиглэлийн авто замаас Баруун аймгийн зам руу салдаг аюулгүйн тойрог хүртэл, Богд уулын урдуур нийт 32 км урт, зургаан эгнээ бүхий олон улсын стандартын гэрлэн дохиогүй экспресс зам байх бөгөөд зорчигчид зогсолтгүй зорчих нөхцөл бүрдэнэ.
Одоогийн байдлаар газар чөлөөлөлтийн хүрээнд:
Баянзүрх дүүрэгт – 6 нэгж талбар
Баянгол дүүрэгт – 3 нэгж талбар
Хан-Уул дүүрэгт – 15 нэгж талбар
Сонгинохайрхан дүүрэгт – 91 нэгж талбар нийт 115 нэгж талбар өртөж байгаа бөгөөд эхний ээлжид 15 нэгж талбарт дүйцүүлэн газар олгож, чөлөөлсөн байна. Үлдсэн талбаруудтай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа аж. Мөн Туулын хурдны замтай уялдах Шинэ тойрог замын Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэж байгаа талаар холбогдох албанаас мэдээлжээ. Эдгээр төслүүд нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд багтаж байгаа бөгөөд зам ашиглалтад орсноор түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байна.
| Туул голын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт хийж байна |
|
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |