Цаг уурын байгууллагаас 2025 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хоорондох цаг агаарын урьдчилсан төлвийг танилцууллаа. Намрын улиралд агаарын температур болон хур тунадасны хэмжээ нутгийн бүс нутгаар ялгаатай байх төлөвтэй байна.
Есдүгээр сар: Зарим бүс нутгаар дулаан, хур тунадас ахиу байна
Есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаар хадгалагдах ч Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд болон Хэнтийн зүүн хэсэгт дулаан байх төлөвтэй.
Хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр дунджаас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна.
Аравдугаар сар: Баруун бүс нутгаар хүйтэн байх төлөвтэй
Аравдугаар сард агаарын температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн хойд, Завхан, Баянхонгорын баруун хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн байна.
Харин Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр дулаан байх төлөвтэй.
Хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх болон Дорнодын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Арваннэгдүгээр сар: Зүүн бүс нутгаар хүйтэрнэ
Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Хэнтийн өмнөд болон Дорноговийн хойд хэсгээр дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаар байх төлөвтэй байна.
| 2025 ОНЫ НАМРЫН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ |
|
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |