“Айлын байшин руу хулгай орчихлоо” гэх мэдээлэл энэ оны долдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэний гэрт 31-46 насны гурван этгээд хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Уг этгээдүүд нь 2025 оны долдугаар сарын 17-ноос хойш нийт 12 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч, 60 ширхэг элдсэн хурганы арьс, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойтой хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгаж, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэдийг орон байраа удаан хугацаагаар эзгүй орхих тохиолдолд хаалга, цоожийг найдвартай бэхлэх, хөршийн холбоогоо сайжруулах, мөн цахим орчинд гэрээсээ хол байгааг илтгэсэн зураг, бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа.
| БҮЛЭГЛЭН ХУЛГАЙ ХИЙДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ |
|
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |