УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ Өнгөрсөн зургаан сарын хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хуулийн судалгааг хийлгэж бэлэн болголоо. Өнөөдөр засгийн газарт санал авхуулах бичгээ явуулсан. Засгийн газарт санал авахад бичиг явуулснаас хойш ажлын 30 хоногийн хугацаанд хариу ирүүлдэг. Хариу ирсний дараа УИХ-д өргөн барьдаг. Есдүгээр сарын 15-нд чуулган эхлэх үед энэхүү хуулиа өргөн барих хугацаа таарна гэж тооцоолж өнөөдөр саналаа явууллаа. Монгол Улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх асуудал хурцадмал байдалтай байна. Бидний судалгаанаас харахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөлт бодисын хэрэглэгчдийн нас залуужиж байна. Манай улсад 2002 онд гарсан хууль өнөөдрийн нөхцөл байдалтай уялдаж, зохицуулж чадахгүй байна гэж харагдаж байна. Үүнийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулиар хэрэглэгч буюу хар тамхи,мансууруулах бодисыг хэрэглэсэн хүмүүс зөрчлийн хуулиар торгуулах болон баривчлах ял шийтгэл байна. Хар тамхитай холбоотой хууль сул байна. Зөвхөн хадгалсан гэх заалтаар ял авч байна. Зохион байгуулсан, хил гаалиар нэвтрүүлсэн төрийн алба хаагчид нь ямар ч ял шийтгэлгүй нүдэн балай чихэн дүлий үлдэж байна. Хар тамхитай холбоотой зүйл бол хамгийн боломжтой хэсгийг онилдог болохыг УИХ дээр удаа дараа танилцуулагдаж байна. Хар тамхитай холбоотой хуулийг чангатгах, нууна дарагдуулсан тохиолдолд ялыг хоёр дахин нэмэгдүүлэх заалтыг оруулна. Хэдэн жилийн өмнө хар тамхи зөвхөн дамжин өнгөрөх улс байсан бол өнөөдөр хэрэглэгч, үйлдвэрлэгч улс болсон байна. Дэлхий нийтэд хамгийн хориотой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг болсон. Энэ хууль чанга байж монголын ирээдүй хар тамхинаас аврагдана" гэв.
| О.АМГАЛАНБААТАР: ХАР ТАМХИНЫ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ ЯЛЫН ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ |
|
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |