Голомт банк, EasyPay ПОС төхөөрөмж ашигладаг иргэдэд зориулсан урамшуулал эхэллээ.
Хэрэв та Голомт банкны ПОС төхөөрөмжийг иргэнээр гэрээ байгуулан бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг бол Голомт банк, EasyPay хамтран хэрэгжүүлж буй Токио хот руу аялах шагналтай сугалаат урамшуулалд оролцоорой.
Урамшууллын хүрээнд 2024.04.01-2024.06.30-ны хооронд Голомт банкны дараах ПОС төхөөрөмжөөр хүлээн авсан таны бизнесийн орлогын 100,000₮ тутамд 1ш сугалаа олгох болно.
Урамшуулалд хамрагдах ПОС төхөөрөмжийн загвар:
• SP600
• SP630
• N910
Супер шагнал:
• Токио хот руу аялах эрх /2 ялагч/
Бусад шагнал:
• Samsung Galaxy A14 /10 ялагч/
• Хадгаламжийн эрхийн бичиг-50,000₮ /20 ялагч/
Гар утас болон хадгаламжийн эрхийн бичгийн азтануудыг сар бүрийн эхэнд тодруулах бөгөөд Токио хот руу аялах эрхийн 2 ялагчийг 6-р сард тодруулах юм. Та ялагч тодруулах тохиролтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Easypay POS фэйсбүүк хуудсаас авах боломжтой.
Урамшуулалтай холбоотой бяцхан санамж:
• Сар бүр гар утасны 4 азтан, хадгаламжийн эрхийн бичгийн 10 азтаныг шалгаруулна.
• Токио хот руу аялах супер 2 азтаныг 6-р сард тодруулна.
• Шинээр ПОС авсан харилцагчдад 10 сугалааны эрх бэлэглэнэ.
• Зөвхөн ИРГЭНЭЭР гэрээ байгуулсан мерчантын харилцагчид урамшуулалд хамрагдана.
Харилцагч та өөрийн сугалааны мэдээллийг SocialPay аппликэйшн болон loyalty.golomtbank.com вэбсайтад утасны дугаар болон Интернэт банкны эрхээрээ нэвтрэн шалгаарай.
Голомт банк бизнесийн үйлчилгээний хүртээмжээ сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй эрхэм бизнес эрхлэгчдэд дотоодын болон олон улсын бүх картыг хүлээн авч, хамгийн олон төрлийн картаар, хурдан шуурхай төлбөр тооцоо хүлээн авах боломжтой мерчантын үйлчилгээг санал болгож байна.
Голомт банкны ПОС мерчантын давуу тал:
• Соронзон туузан, EMV чиптэй болон NFC контактлесс зэрэг хамгийн олон төрлийн төлбөрийн карт уншдаг.
• НӨАТ-тай ПОС /Бэлэн, бэлэн бус, НӨАТ-гүй сонголттой/
• Кассын системтэй холбогдож, үнийн дүнг төхөөрөмжид дамжуулна.
• Гуравдагч байгууллагын аппликэйшн дэмжих андройд үйлдлийн системтэй.
• Картын хөнгөлөлт урамшууллын системтэй.
• SocialPay-ээр уншуулсан төлбөр тооцоог хүлээн авна.
• Realtime дэлгэрэнгүй хуулга харах боломжтой.
• ПОС-ын орлого барьцаалсан зээл авах боломжтой.
• ПОС-ын цаас, дагалдах үйлчилгээ, тараах материал, суурилуулалтын хураамж үнэ төлбөргүй.
Хэрэв та Голомт банкны карт уншигч ПОС төхөөрөмжийг хараахан авч амжаагүй бол онлайнаар хүсэлтээ илгээж, төхөөрөмжөө захиалан авах боломжтой.
Хэрхэн онлайнаар хүсэлт илгээх вэ?
• ПОС мерчантын хүсэлт илгээх бол ЭНД дарна уу.
• Хувь хүн, Байгууллага болон И-КҮБ гэсэн сонголтоос өөрт тохирохыг сонгож мэдээллээ оруулна.
• Мэдээллээ зөв эсэхийг шалгаад “Илгээх” товчийг дарснаар таны хүсэлт амжилттай бүртгэгдэнэ.
ПОС-ын харилцагчдад зориулсан сугалаат урамшуулал нь зөвхөн 3 сарын хугацаанд үргэлжлэх тул эрхэм бизнес эрхлэгч иргэд, хувь хүмүүс та бүхнийг урамшууллын хугацаанд бизнесийн орлогоо Голомт банкны ПОС төхөөрөмжөөр дамжуулан хүлээн авахыг зөвлөж байна.
Бид таны бизнесээ өргөжүүлэх боломжийг бүх талаар дэмжин ажиллана.
| Голомт банк болон EasyPay хамтран ПОС-ын харилцагчдад зориулсан урамшууллыг эхлүүллээ |
|
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |