Үндэсний Статистикийн Хороо нь Хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Үндэсний Статистикийн Хороо болон Дэлхийн банкны төлөөлөл БНСУ-ын Тэжон хотод дөрөвдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Бүртгэлд суурилсан Хүн ам, орон сууцны тооллого” сэдэвт сургалт, уулзалтад оролцож байна.
Энэ үеэр БНСУ-ын Статистикийн газраас Бүртгэлд суурилсан тооллогын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, мэдээллийн чанар, тэр дундаа Захиргааны мэдээллийн сангийн үйл ажиллагаа, статистикт ашиглаж буй бодит жишээ, сорилт боломжийн талаар туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өглөө.
БНСУ-ын Статистикийн газрын Хүн ам, тооллогын хэлтсийн дарга Ким Со Ёнг “Манай улс 1925 оноос хүн амынхаа тоог албан ёсоор бүртгэлжүүлж эхэлсэн. 2022 оны тооллогын дүнгээр нийт хүн амын тоо 52 сая, өрхийн тоо 22 саяд хүрээд байна. БНСУ-д 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин сууж байгаагаас Монголын 35 мянган иргэн бий. Манай улс Бүртгэлд суурилсан тооллогод 2015 оноос шилжиж эхэлсэн. Одоогоор энэхүү мэдээллийн системд Захиргааны нийт 25 төрлийн багц мэдээлэл ашиглаж байна” хэмээн онцолсон.
Уулзалтын үеэр оролцогчид Бүртгэлд суурилсан тооллого зохион байгуулснаар мэдээллийн давхардал арилж, мэдээлэл орхигдох эрсдэлээс сэргийлэхээс гадна тооллогын түүврийн хүрээг жил бүр шинэчлэх боломж бүрдэж, үйл ажиллагааны зардал буурах зэрэг олон давуу тал бий болж байгаа талаар дурдсан юм. Гэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад маш сайн анхаарах шаардлагатай гэдгийг тодотгож байлаа.
Түүнчлэн ҮСХ-ны Дэд дарга Д.Лхамсүрэн БНСУ, Монгол Улсын Статистикийн байгууллагын хамтын ажиллагаа 2001 оноос эхэлсэн. Хоёр талт уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулж, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Мөн Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулах, мэдээллийн чанарыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд БНСУ-ын Статистикийн газар болон Дэлхийн банк дэмжлэг үзүүлж буйд онцгойлон талархал илэрхийлсэн юм
| Хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна |
|
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |