Тэрбээр "НИТХ-аар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь татвар нэмэх биш, бууруулах тухай юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг мөн батлуулах гэж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй удаан хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд шинээр орж ирсэн автобуснаас 350-ийг нь хувийн хэвшилд долоон жилийн хугацаанд лизингээр өгөхөөр болсон. Энэ дагуу баталгаа авч, сар болгон эргэн төлөлтийн хувь хэмжээг тохироод явж байна. Журмыг батлуулж чадвал, энэ жил саарал автобуснаас эргэн төлөлт болох 25 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Дараа жил мөн энэ хэмжээний мөнгө төвлөрүүлнэ. Цаашид энэ сангаасаа автобус худалдаж авдаг болох юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам мөн бий. Нийслэл Улаанбаатар хотод зогсоол хайж явах нь зохиомол түгжрэлийг нэмэгдүүлж байгаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт Амьтны хүрээлэн ажиллуулах журам байдаггүй. Журам, зохицуулалт байхгүй байгаа нь эрсдэлийг дагуулна. Иймээс энэ журмыг батлуулах гэж байна.
Түүнчлэн Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журмыг батлуулах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд бурхан болоочоо ил тавих зэргээр оршуулгын зан үйл үйлдэж байна. Үүнийг нэгдсэн журам, цэгцэд оруулахгүй бол халдварт өвчин гарах эрсдэлтэй. Оршуулгын газар болгон зөвшөөрөлтэй байх ёстой. Энэ нь зөвшөөрөлгүй газар оршуулгын үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай зохицуулалт юм. Бид суурин газар амьдарч байгаа учраас энэ мэт зохицуулалтыг хийхээс аргагүй. Мэргэжлийн байгууллагуудаас ирүүлж байгаа зөвлөмжийн дагуу эдгээр журмыг боловсруулсан бөгөөд иргэдэд ямар нэгэн байдлаар дарамт болгох гэж журам батлаад байгаа юм биш.
Мөн Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах асуудлыг хэлэлцэнэ. Энэ жил хатуу өвөл болж байгаатай холбоотойгоор Төв аймгийн малчдын адуунууд Улаанбаатар хотод орж ирж байна. Нийслэлийн зүгээс малчдад сануулж, малыг гаргадаг ч эргээд оруулдаг. Иймээс дахин оруулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс шинэ журам гаргаж, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хот гэдэг бол суурин иргэншил.
Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай асуудлыг мөн НИТХ-аар хэлэлцэнэ. 2013 онд Улаанбаатар хот 325 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянгад хүрээд байна. Энэ 10 жилийн хугацаанд нийт замын уртыг 25 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл машин нь 100 хувиар буюу хоёр дахин нэмэгдсэн.
Түгжрэлийг шийдэхийн тулд шинэ хуулиар гэр хорооллын газар олголтыг зогсоохоор болсон. Одоо байгаа гэр хорооллыг тэлэхгүй, орон сууцжуулах арга хэмжээ авна. Мөн түгжрэлийн гол шалтгаан бол Улаанбаатар хотод жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна. Энэ байдал үргэлжилбэл, 2025 онд автомашин хөдлөх боломжгүй болно.
Би Хотын даргын хувьд хэн нэгэн хүний бизнесийг хязгаарлаж, машин авахыг нь зогсоох гээд байгаа юм биш. Түгжрэлийг шийдэхийн тулд ийм шийдвэрийг хэзээ нэг өдөр гаргахаас аргагүй. Хэдий хэр хурдан хугацаанд ийм шийдвэр гаргана, төдий чинээ хурдан 2025 онд тэг зогсохоос урьдчилан сэргийлнэ. Машины тоог хязгаарлаж байж одоо байгаа машинуудаа хурдан явуулах холбоос болон тойрог хурдны замуудыг хийх төлөвлөлт рүү явна. Зам тавьсан ч автомашины тоо энэ хурдаар нэмэгдвэл асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр 700 мянган машин явж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ тоог хязгаалахгүй бол гурван жилийн дараа энэ тоо нэг саяд хүрнэ.
Автобусанд нэг удаа 1000 төгрөг төлөөд, өдөрт дөрвөн удаа цагийн хязгаарлалтгүй зорчих нь иргэдэд ашигтай. Одоогийн төлбөр 500 төгрөг, дараагийн дамжин суулт 30 минут дотроо үнэгүй байгаа нь учраас иргэд 4-5 удаа төлбөр төлж зорчиж байгаа. Нийтийн тээврийг шинэчлэх, авто зам ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэрийн төслүүдийг өргөн бариад байгаа юм. НИТХ тухайн асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэлээ.
| Х.НЯМБААТАР: НИТХ-аар татвар нэмэх биш, харин бууруулах тухай асуудлыг хэлэлцэнэ |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |