Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александровичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах, зам тээвэр болон инженер хангамжийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийт хүн амын тал гаруй нь, нийт бүртгэлтэй автомашины 54.5 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрдөг. Энэ нь нэг талаараа Улаанбаатар хотын Монгол Улсын нийгэм, эдийн засагт эзэлж буй голлох байр суурийг илтгэж байгаа боловч хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудал тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд хот төлөвлөлтийн шинэ зураг төсөлд гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад нээлттэй” хэмээлээ.
ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александрович “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж байгаа бүх төслийн хэрэгжилтийг хариуцаж байгаагийн хувьд Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай учраас салбар хамааралгүй бүх чиглэлд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”болон бусад холбогдох баримт бичигт заасны дагуу Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг Хотын дарга онцлов.
Улаанбаатар, Москва хот нь анх 1957 онд Ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд “НЗДТГ болон ОХУ-ын Москва хотын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан болно.
| Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг шинээр боловсруулах талаар санал солилцлоо |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |