ХУД-ийн гуравдугаар хорооны оршин суугч, иргэн 35 настай эрэгтэй Э нь Богдхан уулын Баруун ширээт рүү гараад буух замдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, төөрсөн, уулнаас буух замдаа унаж бэртэн хөдөлж чадахгүй болсон байж болзошгүй гэсэн дуудлага өнгөрөгч Пүрэв гарагийн 19:30 цагт нийслэлийн Аврах ангид ирсэн.
Аврах ангиас ес, Цагдаагийн байгууллагаас тав, ар гэрээс зургаа, ойн хамгаалагч нэг, эрэлч нохой нэг, нийт 21 хүнтэй баг эрлийн ажиллагааг 19:45 цагт эхлүүлж, дөрвөн га талбайд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагаас тус иргэн уул руу гарсан эсэхийг мөрдөн тогтоосны дараа эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж шөнийн 02:36 цагт зогсоож буцсан.
Ар гэрийн болон Цагдаагийн байгууллагын хүсэлтээр эрлийг Баасан гарагт үргэлжлүүлсэн. Аврах ангиас 12 алба хаагч, нэг эрэлч нохой, хоёр автомашинтай, Цагдаагийн байгууллагаас гурав, ар гэрээсдолоо нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг Богдхан уулын Дугуй цагаанаас эхлэн хоёр га талбайд явганаар эрлийн ажиллагаа явуулж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-өөр агаараас 20 минутын зайтай 2 удаа хөөргөлт хийж эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулах хооронд 14:25 цагт тус иргэн гэр бүлийн хүн рүүгээ гар утсаараа холбогдож ууланд байхгүй эсэн мэнд байгаа гэх мэдээллийг авч, ХУД-ийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. 15:00 цагт эрлийн ажиллагааг зогсоов.
Аврах анги, Цагдаагийн байгууллага, ар гэр, ойн хамгаалагч, эрэлч нохойгоос бүрэлдсэн 40 гаруй хүнтэй эрлийн баг хоёр өдөр дамнан ууланд, цастай хүйтэн шөнөөр асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, шатахуун түлш зарцуулан эрэл хийж байхад иргэн Э ууланд байхгүй, өөр газар эсэн мэнд байна гэж юу ч болоогүй юм шиг гарч ирсэн.
| НОБГ: Эрдэнэт хүний амь нас эрсдэх ёсгүй ч худал дуудлага төрийн тусгай албан хаагчдын үнэт цагийг үрж байна |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |