Монгол Улс Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай 1997 оноос хойш тасралтгүй, амжилттай хамтран ажиллаж байна.
Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) "Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл"-ийг хэрэгжүүлэх баримт бичигт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танаки Шиничи нар гарын үсэг зурлаа.
2024 оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих тус төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах юм. Хүйтэн сэрүүний улирлын тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтолцоо, хүнсний ногоо тариалах хугацаа хязгаарлагдмал байдгаас шалтгаалан хүнсний нарийн ногооны хангамжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.
Монгол Улсын Засгийн газраас "Хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичиг (2016-2025)" -ийг баталж, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг 2025 он хүртэл 100% нэмэгдүүлэх зорилт тавьсан. Тиймээс тухайн бус нутгийн онцлогт тохирсон, зах зээлд чиглэсэн хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийг Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА хамтран хэрэгжүүлнэ.
“Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих” /SHEP/ төсөл хэрэгжсэнээр (Smallholder Horticulture Empowerment & Promotion) аргачлалд суурилсан цогц арга хэмжээгээр дамжуулан жижиг, дунд хүнсний ногоо тариаланчид болон салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих юм.
Мөн зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих, үр дүнтэй механизмыг бий болгох, хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол улсад зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг өргөн цар хүрээнд хэрэгжүүлнэ
| “Зах зээлд чиглэсэн ХАА-г дэмжих” төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |