Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх боловч төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 2-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур: нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт үед олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоног ихэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн дунд үеэр бага зэрэг цас орох бол гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.
| ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |