БЗД-ийн 26 дугаар хороо "Дүнжингарав" худалдааны төвийн ойролцоо өнгөрсөн лхагва гарагт гарсан ослын талаар "Дашваанжил газ" ХХК-иас мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Танай тээвэр хийж байсан автомашиныг хязгаарлалтай бүсэд зорчих зөвшөөрөлгүй байна гэх мэдээлэл өгсөн. Энэ талаар тайлбар өгөөч?
-2019 онд Шадар сайдын тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх машрут гэж гаргасан. Үүний дагуу явсан. Хуучин машрут нь солигдсон. Стандартын машинд, заасан машрутын дагуу, заасан цаг хугацаанд нь авсан. Хот хоорондын тээвэр хийдэг зөвшөөрөл аваагүй. Энэ асуудал шалгагдаж байгаа учраас тайлбар өгөх боломжгүй. Манайд 60 тонн ачаа тээвэрлэх боломжгүй нэг дор 15 тонн ачаа тээвэрлэх болоомжтой байдаг.
-Аюултай ачаа тээвэрлэж байгаа ажилчдадаа ямар заавар зөвөлгөө өгч ажилладаг вэ?
-Манай компани "Gas education" сургалтын төвтэй. Сар бүр мэргэжлийн сургалт явуулж, шалгалт авч мэргэжлийн үнэмлэх олгодог.
-Гал гарсан шалтгааныг шалгаж байгаа байх. Гэхдээ гал гарах шалгаан нөхцлийн талаар мэргэжлийн хүмүүсийн хувьд таамаглаж байгаа зүйл бий юү?
-Үүнд бид тайлбар өгөх боломжгүй. Нефьтийн хий буюу шингэрүүлсэн хий нь химийн аюултай ангилалд ордог шатамхай хий. Оч өгсөн тохиолдолд шатах процесс үүснэ.
-Тухайн жолоочид хариуцлага үүрүүлэхээд орхих уу гэх хардлага байна. Байгууллагаас ямар арга хэмжээ авах вэ?
-Хийн түлшний талаар хэвлэл мэдээлэлд хандсан хичээлүүд хийж цацна. 2000 онд төмөр замын шингэрүүлсэн хийг анх нийлүүлэх хүлээн авч хадгалах станц барьж байгуулах үерээ энэ талаар мэдээлэл өгдөг байлаа. Жолоочийг хууль хяналтын байгууллага шалгаж, мөрдөн байцаах үйл явц үргэлжилж байгаа учраас бид хууль зөрчиж мэдээлэл өгч болохгүй. Би өөрөө газар дээр нь очсон. Хууль, шүүхийн байгууллагынхан бүгд ажиллаж бйагаа учраас орох боломжгүй гээд оруулаагүй. Хуучин мэргэжлийн хяналтын байгууллагууд яаманд суудаг болчихсон байна. Гурав, дөрвөн яамнаас манайд шалгалт хийж байна. Хийн тээвэрлэлттэй холбоотой осол гарсанд харамсаж байна. Улмаар манай компанийн зүгээс мэргэшсэн өмгөөлөгч эрдэмтдийн баг ажиллуулж осол гарч, хүний амь нас эрсдсэн, эд хөрөнгөөр хохирсон байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгож, иргэн аж ахуйн нэгжийг хохиролгүй болгоно.
-Тухайн газ тээвэрлэж байсан сав нь стандартын дагуу хэчнээн хэмжээний газ тээвэрлэх боломжтой юм бэ. Гаднын нөлөөллийн хэчнээн хэмжээний даралтад тэвсэрлэх боломжтой гэсэн заалт байх уу?
-Гаднын нөлөөллөөр үйлчлэл үзүүлсэн тохиолдолд эвдрэл үүссэн. Ямар хэмжээний хүч үйлчилсэн бэ гэдгийг бид мэдэхгүй. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасны бид мэдээлэл өгнө. Энэ сав нь 3.2 мегапаскаль даах чадалтай.
| Н.БААТАРЖАВ: Хүний амь эрсэдсэн, эд хөрөнгөөр хохирсон байдлыг тогтоолгож, иргэн, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгоно |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |