Онцгой байдлын газраас албан хаагчдын хувцас, хэрэгслийн талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг үндсэн гурав хуваан авч үздэг.
Онцгой байдлын хэмжээнд тоног төхөөрөмж, техникийн хангамж сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр чанартай байгаа. Бид Польш, Беларусь, Франц зэрэг улсын техникээр тоноглогдож байгаа бөгөөд улсын төсвийн "Тoyota" маркийн автомашинаар парк шинэчлэл хийгээд явж байгаа. Албан хаагчдын хамгаалах хувцас хэрэгсэл, багаж техникийн хувьд улсын төсвөөс зохион байгуулдаг. Мөн өдөр тутмын хувцас хэрэгсэл гэж байдаг. Үүнийг мөн улсын төсвөөс зохион байгуулдаг. Хувцас хэрэгсэл дээр мөрдөгддөг тусгай стандарт бий. Өөрөөр хэлбэл, галын хувцас гэхэд тэдэн градуст тэсвэртэй байх ёстой гэсэн техникийн шаардлага тавьдаг. Бид аль болох өндөр чанартай, хувцас хэрэгсэл авч болж байгаа юм. Харин энэ хэмжээгээр худалдан авах тоо хэмжээ буурдаг. Иймээс бид аль болох Монгол Улсынхаа цаг агаарт тохирсон, дээрээс нь боломжийн үнэ ханштай хувцас авахыг зорьдог юм. Жил бүр хэдэн төгрөг төсөвлөдөг эсэх нууцад хамааралтай учир нээлттэй мэдээлэх боломжгүй. Гэхдээ энэ жилийн тухайд Засгийн газар энэ чиглэлд тусгай тогтоол гаргаж 15 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Бид энэ дагуу худалдан авалтаа хийнэ" гэв.
| Я.ГАНТӨМӨР: Энэ жил албан хаагчдын хувцас, хэрэгсэлд 15 тэрбум төгрөгийг төсвөөс суулгаж өгсөн |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |