Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Euromoney сэтгүүлээс Голомт банкийг 2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар нэрлэлээ. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Awards for Excellence” арга хэмжээний энэ жилийн шилдгүүдийг долдугаар сарын 12-ны өдөр тодруулан зарласан бөгөөд Голомт банкийг тогтвортой найдвартай байдал, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, дижитал шилжилт, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг шалгууруудыг үндэслэн шилдэг банкаар шалгаруулжээ.
Ёслолын арга хэмжээний үеэр “Голомт банкны 2022 оны ашиг өмнөх онтой харьцуулахад 349 хувиар өсөж 116.5 тэрбум төгрөгт хүрснээр нийт актив 12.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь инфляцын өсөлт, БНХАУ-ын ковидын эсрэг бодлого, Украины дайны асуудлуудаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банкны салбарынхан хүнд цаг үеийг туулсан ч Голомт банк тогтвортой байдлаа хадгалж чадсаныг батлан харуулж байна. Өөр нэг томоохон амжилт нь Голомт банк өнгөрсөн онд 118.8 тэрбум төгрөгийн IPO-г амжилттай хийсэн нь 2022 он хүртэлх Монголын хөрөнгийн зах зээлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том IPO болсныг дурдах хэрэгтэй. Түүнчлэн, ногоон бизнесийн болон ногоон амины орон сууцны зээл, сэргээгдэх эрчим хүчний төслүүд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлүүдэд идэвхтэй ажиллажээ. Тус банк байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) асуудалд онцгой анхаарал хандуулан хүртээмжийг нэмэгдүүлж, дижитал шилжилт, аюулгүй найдвартай төлбөрийн картууд, SocialPay дижитал хэтэвч болон Нээлттэй банк стратеги нь Монголын банкны салбар төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулж байна.” хэмээн Euromoney сэтгүүлээс онцолсон юм.
Голомт банкны ололт амжилтууд нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтрагч түнш, хамт олон та бүгдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Бид цаашид ч банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа улам бэхжүүлж хичээнгүйлэн ажиллах болно.
Дэлхийн жишиг Монголын банк – Голомт банк
| Euromoney 2023 оны Монгол Улсын Шилдэг Банкаар Голомт банкийг тодрууллаа |
|
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |