Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэх үүрэгтэй этгээдийн хууль тогтоомж, журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх /МУТС/-тэй тэмцэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй байдалд зайнаас тавих хяналтын горимд шилжин ажиллах болсноо мэдэгдэж байна.
Учир нь, дэлхий дахинд үүсээд буй коронавируст цар тахал (Ковид-19)-тай холбоотойгоор улс орнууд өөрийн орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ үүссэн нөхцөл байдалд тохируулан МУТС-тэй тэмцэх үйл ажиллагааг уялдуулах шаардлага үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас мэдээлэх үүрэгтэй этгээдийн хяналтын тогтолцоо, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа уламжлалт бус хэлбэрээр хийгдэх болсноор гэмт хэрэг үйлдэх сэдэл нэмэгдэх, шинэ төрлийн эрсдэлт хүчин зүйлсийг нэмэгдүүлэх зэрэг бодит эрсдэл бий болох өндөр магадлалтай талаар анхааруулж байна.
Мөн олон улсын байгууллагууд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед төрийн болон хувийн хэвшлийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа, хяналтын тогтолцоо нь сул байгаад гол эрсдэл оршиж байна гэж тодорхойлсон.
ФАТФ-аас коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед МУТС-тэй холбоотой үүсэж болзошгүй дараах 5 төрлийн нийтлэг эрсдэлийг онцолсон. Үүнд:
Иймд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед МУТС эрсдэлийг үнэлэх, харилцагчийг таньж мэдэх, гүйлгээнд хяналт тавих, Санхүүгийн мэдээллийн албанд бэлэн мөнгө, гадаад төлбөр тооцоо болон сэжигтэй гүйлгээний тайланг цахимаар хүргүүлэх зэрэг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай журамд заасан шаардлагыг мөрдөх, тасралтгүй үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд дотоод зохион байгуулалтыг сайжруулж ажиллах шаардлагатайг анхааруулж байна.
Түүнчлэн, харилцагч, үйлчлүүлэгчдээс биет баримт бичиг шаардах, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учирч байгаа тул ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд МУТС бага эрсдэлтэй гэж үзсэн үйл ажиллагаанд, тухайлбал, шилжүүлэг нь хууль ёсны орлого, хүлээн авагч нь тодорхой, шилжүүлгийн зорилго энгийн бөгөөд ойлгомжтой бага дүнтэй гүйлгээ хийх зэрэг үйл ажиллагааг зайнаас, хялбаршуулсан хэлбэрээр авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Улс орнууд олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн хүрээнд үүсч буй эрсдэлтэй холбоотойгоор онцгой нөхцөл байдалтай уялдуулан зайнаас тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх нь улс оронд үүсэж буй МУТС эрсдэлийг тодорхойлох, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэн хяналт шалгалтыг гүйцэтгэх тогтолцоондоо өөрчлөлт оруулж байна.
Иймд газар дээрх хяналт шалгалтыг цар тахлын үед гүйцэтгэх нөхцөл бололцоо хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэх үүрэгтэй этгээдийн хууль тогтоомж, журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэх, МУТС-тэй тэмцэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй байдалд зайнаас тавих хяналтын тасралтгүй горим (тухайлбал, цахим хэлбэрээр хурал, уулзалт, ярилцлага зохион байгуулах г.м)-д шилжин ажиллах болсноо ийнхүү мэдэгдэж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
| МЭДЭГДЭЛ: Санхүүгийн зохицуулах хороо зайнаас хяналт тавих тасралтгүй горимд шилжив |
|
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |