БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсад шинэ коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд зориулж дөрвөн сая юань буюу 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусын нуклейн хүчлийг ялгагч аппарат тус бүр дөрвөн ширхэгийг тэдгээрийн оношлуур, ялгагч багцуудын хамт хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өглөө.
Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авах үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "КОВИД-19 халдвар тархаж эхэлсэн үеэс хоёр улс харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн бөгөөд энэ удаагийн тусламж нь эдгээр хандив тусламжийн томоохон хэсэг болохыг онцоллоо. Дээрх оношилгооны аппаратуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвд тус тус хүлээлгэн өгч одоогоор нийт 100 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн болохыг мэдэгдлээ.

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ БНХАУ-ын Засгийн газраас шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн багц тусламжийг Монгол Улсад үзүүлж байгаа ба энэ удаа дөрөв дэх ээлжийн тусламжийг хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдээд Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлов. Мөн БНХАУ-д халдварын цар тахал дэгдэх үед Монгол Улсын төр засаг, ард иргэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 30 мянган хонь бэлэглэсэн явдалд Хятадын ард түмэн их баяртай байгааг мэдэгдээд цаашид хамтын хүчээр цар тахлыг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
| БНХАУ-аас 1.7 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур хүлээлгэн өглөө |
|
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |