Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авч, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгуулж буй Т.Бадамжунайгийн хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Дулааны цахилгаан станцын дарга асан нарыг холбогдуулан шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Т.Бадамжунайг Улаанбаатар хотын менежерээр ажиллаж байхад Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд газар авахаар их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Тиймээс түүнийг Филиппин Улсаас "шувуу" ажиллагаагаар “шүүрч” авчираад шалгаж байгаа хэргүүдэд нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүтэй гурван хүнийг холбогдуулан шалгасан болгоод олон хэргийг нь нэг хэргээр хаах төлөвлөгөөтэй байгаа гэх. "Шувуу" ажиллагаагаар шалгагдаж байгаа Т.Бадамжунайд холбогдоогүй хулгай, хийгээгүй хэрэг гэж үгүй. Тэрбээр газрын хулгай, ЖДҮ, албан тушаалын наймаа, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайд шил дараалан холбогдож, гэмт хэргүүдийг ар араасаа дагуулсан нэгэн. Тухайлбал, 2008 онд ХХААХҮЯ-ны сайдаас буусныхаа дараа яамныхаа хэдэн дүү нартайгай ЖДҮХС-ийн 500 сая төгрөгийг нэр бүхий 108 иргэн, компанийн данс руу шилжүүлж, МАН-ынханд ЖДҮ-гийн зээлийг тараасан ч хэрэг нь удалгүй намжсан гэдэг. Мөн эрх мэдэл, албан тушаалын томилгоог тэр мэдэж, улс төрийнх нь замналыг зурж өгсөн гэцгээдэг. Түүнийг дагаж, дуурайж, гуйж байгаад гишүүн болчихсон нь ч бий. Үүнээс гадна сүүлийн үед олныг шуугиулаад буй нүүрсний хулгай, хөгжлийн банкны гэх хоёр томоохон хэрэг бий. Үүнд ч тэрбээр улс төрд оруулсан дүү нартайгаа цуг холбогдоод байгаа юм. Иймээс Т.Бадамжунай МАН-ынхны томоохон хэргүүдийг атгалцаж, гэмт хэрэгтний дүрд чимээгүйхэн нуугдаж байгаа.
| Т.БАДАМЖУНАЙГИЙН ХЭРЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР ТЭРГҮҮТЭЙ ГУРВАН ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, ХЭРГИЙГ НЬ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВОРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |