
Домогт аварга Ж.Мөнхбат 1941 оны зургадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын Хадан хошуу гэх газар Чанцал, Хажид нарын гэр бүлийн 10 дахь хүү нь болон төрсөн. Харин түүнийг төрөөд удаагүй байхад нь нагац ах Жигжид нь үрчилж авчээ. Ж.Мөнхбат Эрдэнэсант сумынхаа долоон жилийн сургуулийг төгсөөд Санхүүгийн техникум, Эдийн засгийн дээд сургуульд тус тус суралцсан бөгөөд 1960 онд буюу Санхүүгийн техникумд сурч байхдаа сумын заан болж, ердөө ганцхан жилийн дараа Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор улсын заан цол хүртэж байв.
Тэрээр монгол төрийн үндэсний их баяр наадамдаа зургаан удаа түрүүлж, даяар дуурьсагдах далай, даян, дархан аварга болсон цөөн домогт бөхийн нэг. Тухайлбал, 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг өвдөг шороодуулж, улсын арслан цол, 1964, 1965 онд Ч.Бээжин аварга, Х.Баянмөнх аваргыг давж, аварга болсон. Улмаар 1966, 1967, 1964 онд онд дархан аварга Д.Дамдин, дархан аварга Х.Баянмөнх нарыг давж, улсын баяр наадмын манлай бөх болж байв. Тэрээр улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт зургаан удаа түрүүлсэн бөгөөд монгол бөхийн түүхэнд гуравт орох бахдам амжилт үзүүлсэн байдаг.

Домогт Ж.Мөнхбат аварга үндэсний бөх төдийгүй чөлөөт бөхийн спортод бахдам амжилт гаргаснаас онцолбол, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анх медалийг эх орондоо авчирсан. Тэрээр 1967 онд болсон Шинэ Делигийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль, 1968 оны Мехикогийн олимпоос мөнгөн медаль хүртэж, монгол түмэндээ хүндлэгдсэн цэнгэлийн манлай домогт бөх билээ.

| ДОМОГТ АВАРГА ЖИГЖИДИЙН МӨНХБАТЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨГ ТӨРӨЛХ ЭРДЭНЭСАНТ СУМАНД НЬ СҮНДЭРЛҮҮЛЛЭЭ |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВОРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |