Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2023 оны долдугаар сарын 20-ны өдөр болж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
НИТХ-аар Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ дэд төв орчмын 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталсан.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад хариуцлагагүй аж ахуйн нэгжийн буруутай үйлдлээс болж төслийн ажлууд удаашрах, зогсох, иргэд хохирох тохиолдол гарч байна. Түүнчлэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын санхүүжилт төсөвт тусгагдаагүйгээс үүдэн дэд бүтцийн хязгаарлагдмал байдал үүсээд байгаа юм. Иймд иргэдийг хохироохгүй, баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төслийг үр дүнтэй, жишиг байдлаар хэрэгжүүлэх зорилгоор дээрх хоёр байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах эрхийг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д олгож, батламжлуулах саналтай байгаагаа уламжиллаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Сэлбэ дэд төв орчмын 158 га, Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д олгож, батламжлахаар болов.
| Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын гэр хорооллын газрыг НОСК дахин төлөвлөн барилгажуулна |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВОРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |