Хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар Нийслэлийн гэр хөгжлийн газрын хэлтсийн дарга Б.Батсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Баяр наадмын тухай хуулиар уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Хурдан морины салбар комисст Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллаж байна. Мэргэжилтнүүд долдугаар сарын 7-13-ны өдөр хүртэл хоёр чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллана. Нэг нь уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хяналт тавих зорилготой. Хоёрдох нь олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлнэ. Долдугаар сарын 7-9-ны өдрүүдэд унаач хүүхдийн бүртгэлийг ажил хийгдсэн. Долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд унаач хүүхдийн хувцас хэрэглэлд хяналт тавина. Мөн хэмжилтээс хасагдсан морьдын уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
-Өнгөрсөн өдрүүдэд хүүхэд төөрсөн тохиолдол гарсан уу?
-Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар гурван хүүхэд төөрсөн байсныг асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгсөн. Мөн дөрвөн хүүхэд мориноос унасан. Хүүхдүүд хөнгөн зэргийн бэртэлтэй байгаа.
-Унаач хүүхдүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ. Аюулгүй байдлыг нь хэрхэн хангаж байна?
-Хурдан морины унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэл стандартын шаардлагад нийцсэн байх ёстой. Ямар нэгэн байдлаар стандартын бус хувцас өмссөнөөр тухайн хүүхэд уралдааны замд унавал бэртэх эрсдэл өндөр. Стандартын хувцасгүй уралдвал бэртэх эрсдэл улам өндөр болно. Гэхдээ хамгаалалтын хувцас өмссөн ч 100 хувь хамгаалагдсан гэсэн үг биш. Стандартын шаардлага хангасан хувцас гэдэг нь малгай, цээживч, өвдөгч, тохойвч багтдаг. Морины хэрэгсэлд эмээл, ташуур, дөрөөний стандарт байдаг. Бид заавал эмээлтэй мордох ёстой гэсэн шаардлага тавьсан ч уралдахдаа эмээлгүй уралдах байдал ажиглагдаж байна. Мөн уралдааны дүрэмд морийг алсаас удирдах үйл явцыг хориглоно гэсэн заалт байдаг. Үүний дагуу уяач нарт шаардлага тавьж ажиллаж байгаа. Энэ нь унаач хүүхэд уралдааны явцад өөр зүйлд сатаарах эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс унаач хүүхдэд утас, станц, шүгэл, хадаг, гялгар уут биедээ авч уралдахыг хориглодог. Бусад хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс стандартын шаардлага хангаагүй хувцас хэрэглэлтэй, хориглосон эд зүйлс авч явсан хүүхдүүдэд шаардлага тавьдаг” гэв.
| Б.БАТСАЙХАН: Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцаснаас тариа, хадаг, даавуу илрэх зөрчил гарч байна |
|
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |