Монгол өөрсдийн гэсэн утга бэлгэдэл, бахархал омогшилтой тусгаар улс гэдгээ өдгөө 14 жилийн өмнө санаачилсан нэгэн хуулиар дахин нэг баталсан. Тодруулбал, 2009 онд одоогийн УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Зам тээврийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир нар “Төрийн далбааны өдөр”-тэй болох хуулийн төслийг санаачлан батлуулж байсан нь өдгөө монгол хүний бахархлыг сэргээсэн үйл явдал билээ.
Ж.Сүхбаатар сайд хууль санаачилсан үеийнхээ тухай “Энэ бол хундага тулгаж, тэмдэглэн шоудах тухай ойлголт биш. Залуусын сэтгэл зүрхэнд унтрах ёсгүй, хэзээд дүрэлзэн асаж байх ёстой галт бамбар бий. Тэр нь эх оронч үзэл санаа гэж би боддог. Туг далбаа, бичиг үсэг, хил хязгаартай, туурга тусгаар улсын иргэн байна гэдэг их хувь заяа. Төртэй, ард түмэнтэй, нөмөрлөж хайрлах эх оронтой явна гэдэг Үндэстний бахархал. Энэ бахархлыг сэргээхийн тулд “Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг байя гэж тухайн үедээ бидний хэдэн нөхөд санаа сэтгэлээ нийлүүлж байлаа” хэмээн хэлж, сануулж, уриалж байсан нь өдгөө бидний онцгойлон бахархах үйл явдал болон үлджээ.

ЭНХ ТӨРИЙН ДАЛБААН ДЭЭР ЭРДЭНИЙН ХОЁР ЗАГАС...
Утга бэлгэдлийн үүднээс, монгол төрийн далбаан дээрх алтан соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм. Соёмбо тэмдэг нь монголчууд гал мэт мандан бадарч, наран, саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгыг илэрхийлдэг байна. Алтан соёмбоны хос загас бол эх орон, тусгаар тогтнол, нутаг ус, хил хязгаараа нүд үл цавчин хамгаалахын бэлгэдэл. Тийм ч учраас Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж
"Энх төрийн минь далбаан дээр
Эрдэнийн хоёр загас
Эрхлэлдэнхэн наадна
Энэ хоёр загасны нүдээр
Эх орноо би харж байна..." хэмээн бичсэн болов уу.
Цаашлаад, Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заасан байдаг. Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилж байжээ. Төрийн далбааны анхны эх загвар 1911 онд бүтэж байсан түүхтэй.
Сэтгүүлч М.Мөнхтунгалаг
| Ж.СҮХБААТАР НАРЫН ГИШҮҮДИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ДАГУУ ӨНӨӨДӨР "ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА |
|
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |