Нийслэлийн онцгой комиссоос 13:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,100 иргэн, 11 байршилд гудамж зам 108 барилга байгууламж үерт өртсөн. Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө, 8-ны өглөөний байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд үргэлжлэн нэмэгдэж, 6:00 цагийн байдлаар 311 см хүрч, үерийн аюултай түвшинг 50 см давж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 21 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 2,945 ажилтан, алба хаагч 504 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Хотын хэмжээнд нийт 85 дэд өртөөний 6,889 хэрэглэгч хүчдэлгүй байна. Тухайлбал, Сэлбэ гол дагуу байршилтай 5, 6 буудал орчмоор, “Натур” төв, “S Outlets” дэлгүүр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Дунд гол дагуу байршилтай “Ирээдүй” хороолол орчмын хэрэглэгчдийн хүчдэлийг салгасан, эрсдэл буурмагц цахилгааныг залгана.
Нийслэлийн хэмжээнд усанд автсан нийт 144 орон сууцнаас 43 мото помп ашиглан 79 орон сууцны барилгын усыг соруулж, хатаах, цэвэрлэх, ариутгах ажлыг хийж байна, орон сууцны 65 барилгын усыг соруулж байна. Үерийн усыг соруулаагүй 13 байр бий.
Одоогоор 51 тээврийн хэрэгслээр 59 рейс явж 1260 шоо метр шороог зөөж буулган, “Улаанбаатар Буян” ХХК-ийн урд төв зам дагуу, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу 181 метр урт, 10 метр өргөн, зургаан метр өндөртэй далан босгоод байна. Мөн “Khan Hills” хотхоны баруун талын зам дагуу далан, Сүхбаатар дүүргийн 13, 15 дугаар хорооны үерийн далан, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу даланг сэргээн босгосон.
Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн долоон хорооны нийт 555 өрх усанд автсанаас 175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнөөдрийн 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим байршилд авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тухайлбал, Хүй долоон худгийн зам, 22-ын товчооны зам, Эмээлтийн зам, Хувьсгалчдын гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Бэлх, Сэлхийн зам, Шадивлангийн замуудад нүхэн эвдрэл засварлах ажил хийж байна. “Натур” төвийн замын хөдөлгөөнийг нээсэн" гэлээ.
| 175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ |
|
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |