Хорооллын эцэст байрлах "Алтай" зочид буудалд тусгаарлагдаж байсан 29 хүнээс энэ сарын 7-нд коронавирусийн халдвар илэрсэн. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй. Харин тус зочид буудалд тусгаарлаагдаж байгаад халдвар авсан гэх иргэд манай сайтад хандсан юм. Тэд тусгааарлалтын байрны халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн, эмч ажилчид хамгаалалтын хувцаса солихгүйгээр бүх хүмүүсээс шинжилгээ авдаг гэх гомдлыг ярьж байсан. Тиймээс тусгааарлалтын байрнаас гэр бүлээрээ халдвар авсан гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
- “Алтай” зочид буудалд тусгаарлагдаж байсан 29 хүнээс халдвар илэрсэн байна. Халдвар авсан хүмүүс "тусгаарлагдах байрнаас халдвар авчихлаа" гэх гомдол ирүүлсэн. Иргэд тусгаарлалтын байрнаас халдвар аваад байгааа юм биш үү. Хяналт шалгалтыг хэрхэн хийж байгаа вэ?
-“Алтай” зочид буудалд байрласан хорин хэдэн хүнээс халдвар илэрсэн. Тухайн зочид буудалд батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Хүмүүсийг нэг нэгээр нь гэр бүлийн хүмүүсийг хамтад нь тусгаарласан. Зургаан гэр бүлийн хүн өвчилсөн. 14 хоног дотроо халдвар илэрч болох нууц үеийн хугацаандаа эрсдэл байна гэж үзээд ойрын хавьтлыг тусгаарладаг.
-"Алтай" зочид буудлыг хэзээнээс тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж эхэлсэн бэ?
“Алтай” зочид буудал тусгай үүргийн онгоц авчрах үеэс эхлээд ажиглан тусгаарлах байраар сонгогдон ажиллаж байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс хяналт тавихын хажуугаар мэргэжлийн байгууллагууд бас давхар хяналт тавьж байна. Манай ХӨСҮТ хүмүүсээ байрлуулах тэдэнд шинжилгээ хийх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
-Эмч ажилчид халдвар аваад байна. Хаанаас халдвар аваад байгааг тогтоосон уу. Хамгаалах хэрэгсэл, хувцас хангалттай бий юу?
-Эмч, ажилчид халдварт өртөж байна. Хамгаалах хувцас хэрэглэл хангалттай тавьж өгч байгаа. Ажилбар хийх, хувцасаа тайлах явцдаа халдвар авах эрсдэлүүд өндөр байна. Хэдийгээр хамгаалах хувцас хэрэглэлээ өмсөж хэвшсэн боловч олон хоног ажиллаад ядарсанаас болдог ч юм уу, ямар нэгэн санамсаргүй алдаанаас болоод халдварт өртөж байна. Энэ байдлыг арилгах, ачааллыг багасгах, хүмүүсээ дархлааажуулах тал дээр ХӨСҮТ тусгайлан арга хэмжээ авч ажиллаж байгаа.
| А.Амбасэлмаа: “Алтай” зочид буудалд тусгаарлагдсан 20 гаруй хүнээс халдвар илэрсэн нь үнэн |
|
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |