“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн цемент үйлдвэрлэх шугамыг хуурай аргад шилжүүлэн, технологийн шинэчлэл хийж, цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 1.0 сая тонн болгон өргөтгөх зорилгоор ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн 2011 оны дүгнэлтээр “Бейзмент” ХХК-ийг сонгон шалгаруулж, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК болон “Бейзмент” ХХК нарын хооронд гэрээ байгуулжээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 44 дүгээр тогтоолоор 61.3 сая ам долларын зээлийг таван жилийн хугацаатай олгох тухай “Зээлийн гэрээ”-г “Бейзмент” ХХК-тай байгуулсан байна. Зээлийн гэрээг үндэслэн Хөгжлийн банкнаас “Бейзмент” ХХК-нд 61.3 сая ам долларын зээлийг олгон, Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкны 39.6 сая ам долларын зээлийг дахин санхүүжүүлж, үлдэх төлбөрийг төслийн бүтээн байгуулалтад зориулан Худалдаа хөгжлийн банкны холбогдох дансанд шилжүүлжээ.
“Хөтөл” ХХК нь тус банктай байгуулсан Зээлийн гэрээнд заасан “төслийн үр дүнд бий болох хөрөнгө (үйлдвэр) –ийг барилгын ажил дууссанаас хойш сарын дотор тус банканд барьцаалах” үүргийг улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй гэх шалтгаанаар хэрэгжүүлэхээс зайлсхийж, үйлдвэрийг барьцаалах үүргээ биелүүлээгүй аж.
Улсын комиссын 2020/01-10 дугаартай дүгнэлтээр үйлдвэрийн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан хэдий ч компанийн зүгээс газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээжүүлэх ажиллагааг удаашруулж, банканд барьцаалах ажиллагаанаас зайлсхийсэн бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан уг үйлдвэрийн барилга, байгууламжийг “Цемент шохой” ТӨХК нь үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаандаа ашиглаж, үр ашгийг хүртэж байна.
Засгийн газраас өмч хувьчлалыг хүчингүй болгож, “Цемент шохой” ХК-ийг төрийн мэдэлд эргүүлэн авсантай холбогдуулан Хөгжлийн банкны зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус үйлдвэрт олгосон зээлийн өр төлбөрт ногдох /хөндлөнгийн аудит болон АТГ-н шинжээчийн үнэлгээгээр/ дүнгээр компанийн хувьцаа, үнэт цаас эзэмших, барьцаалах байдлаар зээлийн төлбөрт тооцон хорогдуулах, үйлдвэрийн үйл ажиллагааны орлогоос төлүүлэх, үлдэгдэл зээлийн өр төлбөрийг “Хөтөл” ХХК-ийн холбогдох буруутай этгээдээс төлүүлэхийг хууль хүчний байгууллагатай хамтран хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.
"Хөтөл" ХХК-д анх 61.3 сая ам долларыг санхүүжүүлсэн. Зээл болон зээлийн хүүгийн өр төлбөр төлөгдөөгүй тул тус зээлийг БГД ИХАШШ-д 2022 оны нэгдүгээр сарын 14-нд 103.5 сая ам доллар буюу 294.9 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл хариуцагч Хөтөл ХХК-аас хамаарч хойшилж байгаа бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг 108.7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
| “Хөтөл” ХХК-ийн шүүх хурал хойшлогдож, өрийн нэхэмжлэл нь 372 тэрбум төгрөг болжээ |
|
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |