Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Нэгдсэн Үндэстний байгууллагын /НҮБ/ Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохирлоо. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт “Монгол Улс нь АНДЭЗНК-оос санаачилсан Азийн авто замын сүлжээ, транс-азийн төмөр замын сүлжээ, хуурай боомтын хэлэлцээр зэрэг Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд нэгдэн орж, идэвх санаачилгатай ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам нь бодлогын хүрээнд төмөр зам, авто зам, автотээвэр зэрэг тээвэр логистикийн бүхий л салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж байна. Өнгөрсөн жил Цагааннуур-Ховд-Ярант чиглэлийн АН-4 чиглэлийн тээврийн коридорыг нээж, тээвэрлэлтийг эхлүүллээ. Түүнчлэн үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж, энэ жил баруун босоо Арцсуурь-Шивээхүрэн, зүүн босоо Эрээнцав-Бичигт чиглэлд төмөр замын төслийг эхлүүлэхээр болсон.
Тэгэхээр бид ачаа тээврийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, шуурхай нэвтрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхийн тулд хуурай боомт байгуулах шаардлага тулгарч байна. Эхний ээлжинд Хөшигийн хөндийн нисэх буудал, Замын-Үүд, баруун чиглэлд Ховд, зүүн чиглэлд Дорнод аймагт хуурай боомт байгуулахаар төлөвлөж байна.
Иймд Монгол Улсад байгуулах хуурай боомтын ТЭЗҮ-ийг боловсруулах, дэд бүтцийн холболт, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлох, хуваарилах, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүднээс дараах техникийн туслалцааны төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхнээс хүсье” хэмээн байр сууриа илэрхийллээ.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанагийн зүгээс Монгол Улс тээвэр, логистикийн хөгжилдөө ихээхэн анхаарч томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж байгаад ихээхэн сайшаалтай байгаагаа илэрхийлж, хуурай боомт байгуулах, төмөр замын төслүүдэд техникийн болон шаардлагатай бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
| Хуурай боомт байгуулахад НҮБ-тай хамтарна |
|
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |