Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 02 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Төрийн сайд Мохаммед Ахмед Аль-Буардитай хоёр талын уулзалт хийв. Уулзалтаар талууд хоёр орны дипломат харилцааны хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн батлан хамгаалах салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэгт харилцан санал нэгджээ.

Уулзалтын төгсгөлд сайд нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Батлан хамгаалах яамд хоорондын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаар Арабын Нэгдсэн Эмират Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэж, цэргийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлснээр Монгол Улсын Батлан хамгаалах яам дэлхийн 39 дэх улстай цэргийн дипломат харилцаа тогтоосон түүхэн үйл явдал болжээ.
Мөн тус улсад хийсэн айлчлалын үеэр сайд Г.Сайханбаяр Абу Даби хотноо зохион байгуулагдсан Батлан хамгаалахын олон улсын бага хуралд хүндэт зочноор оролцов. Энэхүү олон улсын бага хуралд дэлхийн 80 гаруй улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, батлан хамгаалах судлал, аюулгүй байдал, аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 24 олон улсын байгууллагын 2800 орчим албаныхан, эрдэмтэн, судлаачид оролцсон ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө. Хурлын төлөөлөгчид технологийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, орчин цагийн цэргийн ажиллагаа, дайнд технологийн дэвшлийг өргөнөөр хэрэглэхийн сөрөг үр дагавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн 30 дахь жилдээ зохион зохион байгуулагдсан “IDEX and NAVDEX-2023” батлан хамгаалахын зэвсэглэл, техникийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм. Улмаар дэлхийн бусад улс орнуудын зэвсэгт хүчний хөгжил, зэвсэглэл техниктэй танилцаж Монгол Улсын Зэвсэгт хүчинд шаардлагатай зэвсэглэл, тоног төхөөрөмжийг судлав.

Уг үзэсгэлэнд дэлхийн 65 орны батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 1350 орчим үйлдвэрлэгчид, 130.000 гаруй зочид, төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулагдав. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн энэхүү айлчлал нь Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн, өндөр ач холбогдолтой айлчлал боллоо.
| АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЖЭЭ |
|
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |