НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай Токио хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр тал харилцан талархал илэрхийлээд, ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Мөн цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.
.jpg)
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Дэлхий дахины хөгжлийн чиг хандлагын дагуу бид Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хотын эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хувьд бие даан хөгжих үндэс суурийг бий болгох зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Тус хуульд Улаанбаатар хот дунд болон урт хугацаанд эдийн засгийн хувьд бие даан, тогтвортой хөгжих холбогдох зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, үнэт цаас гаргах, дагуул хот буюу эдийн засгийн тусгай бүс байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг боломжууд бүрдсэн” хэмээсэн юм.
Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах багц төслүүдийн хүрээнд ЖАЙКА-гаас өнгөрсөн жил хийсэн “Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа” нь түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэхэд маш чухал ач холбогдолтой байсан гэдгийг онцлов. Түүнчлэн цаашид ЖАЙКА-тай хамтран ажиллах дараах саналуудыг илэрхийлэв.
• Дээрх "Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа"-нд үндэслэн гаргасан төлөвлөгөөний дагуу түгжрэлийг бууруулах хүрээнд Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төсөл, Ажилчны гудамжид гүүрэн гарц барих төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
• Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд Буянт-Ухаа орчмыг түшиглэн дагуул хот буюу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах суурь судалгаа, төлөвлөлтөд хамтран ажиллах,
• Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн бэлтгэл үе шатны суурь судалгааг боловсруулах болон энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Дээрх хүсэлтүүдтэй холбоотойгоор ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи суурь судалгаа хийх баг илгээж, боловсон хүчин бэлтгэх зэргээр бүхий л түвшинд хамтран ажиллахаа илэрхийллээ.
| Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд боловсон хүчин бэлтгэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлнэ |
|
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |