Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж буй. Түүний дотор иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг таван “Ш” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг танилцууллаа.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо үлэмж нэмэгдэж, БНСУ-д эмчлүүлэх, аялал жуулчлалаар явах болон суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1999 онд 5,000 орчим байсан бол эдүгээ 200 мянгад хүрч, манай улсын 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгааг дурдав.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох” жилээр зарласантай холбогдуулан БНСУ-ын иргэдийг энэ хугацаанд визээс чөлөөлж, манай улсад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн энэ хугацаанд визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд БНСУ-ын Хууль зүйн сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.
Хууль зүйн сайд Хан Дун Хүн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх чиглэлд цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагаанд амжилт хүсээд, энэ чиглэлд хамтарч ажиллах, тэр дундаа Солонгосын талаас эрх зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцоллоо.
Монгол, солонгос иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг БНСУ-ын Хууль зүйн яам нухацтай судалж буйг хэлээд, иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал үзүүлэлтийн нэг нь хууль бусаар оршин суугаа иргэдийн тоог бууруулах, тухайн улсын хууль журмыг дээдлэн харилцан адил мөрдөхийн чухлыг тэмдэглэлээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын зүгээс Яньян болон Жэжү рүү зорчих бүлэг жуулчдыг визгүй зорчих шийдвэр гарган хүчин төгөлдөр хэрэгжиж буйг дурдаад цаашид монгол иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.
| Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо |
|
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |