Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж, сайд нарынхаа дээлийг бүгдийг нь давхарлахаар болсон талаар эх сурвалжууд мэдээллээд эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдад томилох тохироотой байгаа гэнэ.
Барилга хот байгуулалтын сайдын суудал горилж буй УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэж хэн бэ гэдгийг танилцуулж байна. Тэрбээр Хөвсгөл аймгаас дөрөв дэх удаагаа сонгогдож, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Ц.Даваасүрэн нь 2021 оны АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 159 сая төгрөгийн орлоготой, 371 сая төгрөгийн орон сууцтай хэмээн мэдүүлжээ.
Ц.Даваасүрэнгийн хүртсэн гавьяа шагнал
2000 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан,2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Төгссөн сургууль, мэргэжил
1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн Нэгдүгээр дунд сургууль
1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр
1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
Нийт орлого: 159 сая 938 мянга
Гэр бүлийн орлого: 60 сая 738 мянга
Амины орон сууц: 1
Нийтийн орон сууц: 1
Зуслангийн байшин: 0
Хашаа байшин: 0
Үйлчилгээний зориулалттай: 2
Авто зогсоол: 0
Авто граж: 1
Бусад, өвөлжөө, хаваржаа, хүлэмж: 0
Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 371 сая
Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Renault, RXE- 1,Суудлын жижиг машин,Suzuki, Suzuki 1
Тээврийн хэрэгсэл нийт дүн: 85 сая
Мал, аж ахуй: Хонь-206, Ямаа-63, Тэмээ-1, Адуу-149
Мал, аж ахуй нийт дүн: 161 сая
Газар: Эзэмших-484м2
Газар нийт дүн: 0
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 23 сая
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн: 0
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 33 сая 320 мянга
Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 0
Авлага нийт дүн: 21 сая
Зээл нийт дүн: 30 сая
Хөрөнгө оруулалт: Өег Мебель ХХК, Цолмон хээр дэлгүүр ХХК, Ди Эл Өү /"Ээж мадам" эмэгтэйчүүдийн эмнэлэг/ ХХК
Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: 0
Эрх, Патент, тусгай зөвшөөрөл нийт дүн: 0
| Барилга хот байгуулалтын сайдын суудал горилж буй Ц.Даваасүрэн гэж хэн бэ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |