Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо. Сүүлийн жилүүдэд улстөрчдийн нэр холбогдсон хөгжлийн банк, ЖДҮ зээл, нүүрсний хулгай гэх мэт төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд, төрийн болон өмчит компанитай холбоотой ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдлүүдэд иргэд олон нийтийн дургүйцэл жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрээд байна. Цаашид улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилалд тавих хязгаарыг энэ хуульд шинэчлэн тогтооно. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагааг хориглох үйлдлийг маш тодорхой тусгаж өгье гэсэн агуулгаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд хуулийн төслийг боловсруулсан. Цаашид иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, улс төрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахууны хэм, хэмжээний дээд, доод хүрээ хязгаарыг зөв тогтооход энэ хуулийн төсөл томоохон үүрэгтэй. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд улс төрд нөлөө бүхий этгээд хэмээн ангилна.
Тус ангилалд багтсан бол Төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно.Төрийн болон орон нутгийн өмчит компани, тэдгээрийн оролцоотой компанийн удирдах албан тушаал, эрх бүхий албан тушаалд томилохыг хориглоно. Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлт баталгаа, тусламж, гадаадад болон дотоод зээлд хамрагдахгүй. Мөн бүх төрлийн тендер сонгон шалгаруулалтад аж ахуйгаараа оролцохгүй байхаар зохицуулсан” гэв.
| Х.Нямбаатар: Улс төрд нөлөө бүхий этгээдийг тендер, зээл, төсөлд оролцуулахгүй |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |