Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Энэ онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ. Уг төслийн тусламжтайгаар 16 хүртэл насны хүүхэд, өсвөр насныхныг зүрхний хэрэх өвчин буюу стрептококкийн шалтгаант өвчнүүдийн эрт үеийн илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулж, илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах юм.
Тус хөтөлбөр нь засгийн газартай хамтран зорилтот сурталчилгааны кампанит ажил явуулах замаар эрүүл амьдралын хэв маягийг, түүний дотор эрүүл ахуйг дэмжих ба анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургуулийн эрүүл мэндийн асуудлуудад ихээхэн анхаарах юм.
Түүнчлэн, оношилгоог сайжруулахын тулд одоо байгаа багаж тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай эмнэлгийн ажилтнуудтай хамтран ажиллаж, жирэмсний хяналт, нялхас, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих таатай орчныг бүрдүүлэх, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын зүрхний эмгэгийг эрт илрүүлж, оношлох багаж төхөөрөмж ашиглах чадавхийг сайжруулах болно.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд уг хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж буй эрт үзлэг илрүүлэг шинжилгээтэй холбон хэрэгжүүлэхэд боломжтой бөгөөд цаашид НҮБ-ын Хүүхдийн сантай эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг Харвардын их сургуульд сургах, цахим эрүүл мэнд, Сумын эрүүл мэндийн төвүүдийг нарны эрчим хүчээр хангах болон эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн технологи бүхий ариун цэврийн байгууламжтай болгох зэрэг асуудлаар тасралтгүй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр оруулж буй Люксембургийн Засгийн газарт Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн нэрийн өмнөөс гүнээ талархаж байна. Хүүхдийн зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг бууруулахад хөрөнгө оруулах нь хүүхдийн төрөлхийн өвчлөлийг бууруулахад туйлын үр ашигтай арга хэмжээний нэг юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас ЭМЯ-ны санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний эрт илрүүлгийн хөтөлбөрийг үргэлжүүлэн дэмжиж, 2023-2027 оны НҮБ -ын Хүүхдийн сангийн улс орны хөтөлбөрийн хүрээнд зөвхөн эрүүл мэндийн салбарт 15 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана.” гэдгээ илэрхийлсэн юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХӨСҮТ , ЭХЭМҮТ, ШУГТЭ -ийн Зүрхний төв НҮБХАС болон холбогдох хувийн байгууллагуудтай хамтран ажиллана. Ташрамд дурдахад, стрептококкийн халдвараас үүдэлтэй өвчнөөр дэлхийд жилдээ 288,348 хүн нас бардаг. Гэхдээ өвчнийг эрт илрүүлж, эрт арга хэмжээ авснаар үр дүнд хүрэх боломжтой
| “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |