Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс түгжрэлийг бууруулах санал бүрийг Засгийн газрын хуралдаанаар дараалал харгалзахгүй шуурхай хэлэлцэнэ гэдэг догь амлалт авчихсан. Олон нийтийн дунд түгжрэлийн асуудлаар санал шүүмж бодитой өрнөж, сайд Ж.Сүхбаатар замын хөдөлгөөний танхайрал, даатгал, торгууль төлдөггүй жолооч нар хөдөлгөөнд оролцсоор байгааг зоригтой хөндөж, эхнээс нь цэгцлээд явж байна. Яг үнэндээ удирдлага зохион байгуулалт, менежментын дутагдалд орчихсон, нийтийн тээврийн салбарыг өөрчилье, парк шинэчлэлт хийе гэж тэр дуугарч чадсан.

Тиймдээ ч олон жил орхигдсон нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь шийдэх хэмжээний төсвийг Ж.Сүхбаатар сайд хар толгойгоороо хариуцаж батлуулав. Улсын төсөв бол хэлбэрэлтгүй мөрдөгддөг хууль. Нийслэлийн төсөвт суулгасныг нэмж тооцвол 2023 онд 1000 гаруй шинэ автобус үйлчилгээнд гарна гэсэн үг. Машины тоо даацаасаа 3-4 дахин хэтэрсэн Улаанбаатарын хувьд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нь нэн чухал. Шинэ автобусуудыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр УИХ-аас шийдүүлж чадав. Эхний 100 автобус 2023 оны нэгдүгээр сард ороод ирнэ. Нийтийн тээврийн шинэчлэлтэй зэрэгцээд зам, гүүрэн байгууламж, томоохон дэд бүтцийн ажил эрчимжиж байна.

Монгол Улсын хүн амын тэн хагас нь Улаанбаатарт бөөрөө нийлүүлэн амьдарч байна. Зах зээлээ бараадаж, амьдрал хөөн нүүж ирсэн хүмүүст буруу байхгүй. Нутагтаа сайхан амьдрахад бодлогоор дэмждэггүй байснаас их нүүдлийн эрч өнгөрсөн он жилүүдэд саараагүй юм. Хүчээр зогсоож ч үзсэн, амжилт олоогүй. Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард Улаанбаатараас орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих тухай тогтоол баталсан нь хэт төвлөрлийг задлах сайн бодлого, эдийн засгийн бодит дэмжлэг болов. Хөдөөд ажиллах төрийн алба хаагчдын цалинг 20 хувиар нэмэх, хөдөөд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн бизнесийн зээлийг нэг хувьд барих, орон нутагт анх очсон гэр бүлд гурван хувийн ипотекийн зээл олгох гээд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ирэх жилээс зарим агентлагийг орон нутаг руу нүүлгэнэ. Энэ бодлогын үр дүнд нийслэлд төвлөрөл саарч, хөдөөд амьдрал цэцэглэх учиртай.
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах үндэсний хороо богино, дунд хугацаанд зургаан чиглэлд 46 ажил хийхээр төлөвлөгөө гаргаж баталсан байна лээ. Үүн дотор Монгол Улс анх удаа Зам тээврийн нэгдсэн системтэй болох ажил тусгасныг онцлох учиртай. Замын хөдөлгөөнийг зохицуулдаг, удирддаг, хянадаг нэгжүүд бүгд салангид явсаар ирсэн. Үүнээс болоод бодлого, ажил хоорондоо уялдаж өгдөггүй сул талтай. Энэ бэрхшээл удахгүй арилах нь. Он гарангуут Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл, дагалдах 21 хуулийн төслийн хамтаар буюу багц хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.

Эрх зүйн орчин бүрдсэнээр нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, тээврийн хэрэгслийн импортын тоог багасгах, баруун гар талдаа жолооны хүрдтэй суудлын авто машины импортод хориглолт бий болгох /2030 оноос/, түгжрэлийн бүсчлэл тогтоох, Улаанбаатар хот тээврийн хэрэгслийн бүртгэл оношлогоо хийдэг болох, хэт төвлөрлийг буруулах зорилгоор зарим татвар хураамж нэмэх заалт ч хуульд суужээ. Төвлөрөл ихтэй бүсэд замын хөдөлгөөний нягтралыг сийрэгжүүлэхээс гадна тээврийн хэрэгслээс ялгарах хорт хийг бууруулах, хэт хуучирсан авто машины хэрэглээг багасгах үүднээс түгжрэлийн төлбөрийн зохицуулалт ч хийгдэх бололтой. Импортын авто машин цэгцэрч, Улаанбаатарын зарим бүсийг автомашингүй болгох, зогсоол, төлбөр хураамж гээд хуримтлагдсан олон асуудал зохицуулагдах нээ. Өнгөрсөн 100 хоногт түгжрэл, төвлөрлийг бууруулах шийдлүүд төрийн бодлого болон батлагджээ. Ужгирсан олон асуудал шийдлээ олж, түгжрэлийг бууруулах нэгдсэн бодлого, чиглэлээ тодорхой болголоо. Хэт төвлөрлийг сааруулах бодлого хариуцсан эзэнтэй, нэгдсэн удирдлага, төлөвлөгөөтэй болов. Урагшилж л байна.
Б.ТҮВШИНТӨГС
| ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГЫН ШИЙДЛҮҮД ТҮГЖРЭЛЭЭС ГАРЛАА |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |