Хууль зүй, дотоод хэргийн салбарын 221 байгууллага, санхүүгийн нэгдсэн удирдлагын системд холбогдлоо Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагууд “Санхүүгийн удирдлагын нэгдсэн вэбд суурилсан программ хангамж”-ийг өнөөдрөөс нэвтрүүлж байна. Тус салбарын 221 байгууллагын санхүүгийн албад гурван төрлийн систем ашигладаг аж. Тэдгээр системийн 33 хувь нь онлайн, 67 хувь нь оффлайн системд ажилладаг тул нэгдсэн удирдлагагүй байжээ.
Тиймээс тэдгээр системүүдийг нэгтгэх, 100 хувь онлайн системд шилжүүлэх үүднээс санхүүгийн нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг системийн талаар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд манай салбар тодорхой үүргүүд хүлээсэн.
Энэ хүрээндээ бид “Санхүүгийн удирдлагын нэгдсэн программ хангамж”-ийг нэвтрүүлж байна. Хэн нэгнээс үл хамааран санхүүгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд үнэн зөв, бодитой төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнахад шуурхай байхаас гадна сахилга баттай байдлыг дээшлүүлэхэд энэхүү систем ач холбогдол, ахиц гаргана. Түүнчлэн татвар төлөгчдийн төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод байдлаар захиран зарцуулах нөхцөлийг хангаж өгөх, санхүүгийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэртэй буулгах онцлогтой юм” гэв. Энэхүү системийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчин боловсронгуй болгох чадавхыг сайжруулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн аж.
.jpg)

| “Санхүүгийн удирдлагын нэгдсэн вебэд суурилсан программ хангамж”-ийг өнөөдрөөс нэвтрүүлж байна |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |