Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр, биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлахаар заасан. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын дээд шүүхийн тогтоолыг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх хэлбэр, агуулгыг тодорхойлох Ажлын хэсэг 2022 оны тавдугаар сард байгуулагдсан. Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ын төсөл боловсруулах, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх нэгдмэл бодлого, зохион байгуулалтын дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой Ажлын хэсэг нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны зургаадугаар сард байгуулагдан ажилласан юм.
Тус Ажлын хэсгүүдийн өргөтгөсөн хурал 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхэд болж, ажлаа дүгнэж, шүүхийн шийдвэрийн тойм бичих ажлыг орон нутагт үргэлжлүүлэх талаар зөвлөлдлөө.
Хуралдаанаар дээрх хоёр Ажлын хэсгийн ахлагч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэж эхэлснээс хойших ажлын үр дүнг танилцуулж, ирэх оноос орон нутгийн шүүхийн шүүгчдийг тойм бэлтгэх арга зүйгээр хангах зохион байгуулалтын талаар мэдээллээ. Ажлын хэсэг байгуулагдаж, шүүхийн шийдвэрийг тоймлох дэд бүтцийг бий болгох, холбогдох журам, баримт бичгийн төслийг боловсруулан шүүгчдийг арга зүйгээр хангаж ажилласны үр дүнд Улсын дээд шүүх, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид 200 гаруй шүүхийн шийдвэрийн хураангуй тоймыг бичиж, олон нийтэд хүргэжээ. Шүүгч гаргасан шийдвэрээ энгийн ойлгомжтой байдлаар ийнхүү мэдээлэх нь шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах болон иргэдийн эрх зүйн боловсролд ач холбогдолтой байгааг хуульчид болон иргэд онцолсныг тэмдэглэв.
Ажлын хэсэгт багтсан шүүгчид шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх дүрэм, баримт бичгийн төсөл боловсруулсны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам” баталсан. 2023 оноос хэрэгжиж эхлэх тус журмын үзэл баримтлал, агуулгын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав танилцуулж, шүүгчидтэй санал санал солилцлоо.
Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид ирэх онд орон нутаг дахь шүүхийн шүүгчдэд тойм бэлтгэх арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар санал нэгдэв.
| Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар шүүгчид зөвлөлдлөө |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |