Онцгой байдлын байгууллага өнөөдөр 2022 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа. Хурлын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2022 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.
Онцгой байдлын байгууллага 2022 онд “Онцгой байдлын албаны техник, багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар ашиглалтыг сайжруулах”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах” гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллалаа.
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 4129 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3653 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм. Түүнчлэн Агаараас эрэн хайх, аврах анги энэ оноос ард иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж, 42 удаагийн дуудлагаар 59 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэж, амь насыг нь авран хамгаалаад байна.
Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Говь-Алтай аймгийн Цогт, Увс аймгийн Давст, Завхан аймгийн Сонгино, Архангай аймгийн Тариат, Дундговь аймгийн Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгүүд, Булган аймгийн Хутаг-Өндөр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум дахь Эрэн хайх аврах салбарууд, Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах дөрөвдүгээр зэрэглэлийн анги, нийт есөн анги, салбар, бүлгийн ажиллагааг эхлүүллээ.
Алба хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилгоор Улсын нөөцийн анги, салбар, цэгийн төрийн үйлчилгээний 24 албан тушаалын 303 албан хаагчийн ангилал, зэрэглэлийг үе шаттайгаар төрийн тусгай зэрэглэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, 1007 алба хаагчид мэргэжлийн зэргийг олгосноор алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэмжийг нэмэгдүүлсэн бол тусгай зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангалт 34.0 хувиар өссөн зэргээр албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа
| Алба хаагчид 3653 хүний амь, 260.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |