Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон 2022 оны тайлангийн хурлаа хийж, жилийн ажлаа дүгнэлээ. Тайлангийн хурлыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор тулгарч буй амаргүй сорилт бэрхшээлийг боломж болгохын тулд Санхүүгийн зохицуулах хороо илүү уян хатан, эрсдэлийг шингээх бодлогыг баримталж ажилласны үр шимээр 2022 он ололт амжилтаар дүүрэн, үр бүтээлтэй жил болж, урьдчилсан тооцооллоор зохицуулалтын салбарын зах зээлийн үнэлгээ, хөрөнгийн дүн ДНБ-ий 25.7 хувьд хүрч өсөхөөр байна.
Зөвхөн хөрөнгийн зах зээл дээр гэхэд банкны реформ амжилттай хэрэгжиж системийн нөлөө бүхий оролцогчид болох Төрийн банк, Голомт банк хувьцаагаа олон нийтэд амжилттай санал болгон нийт 144.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд төгрөгөөр өслөө. Биржийн бус зах зээл дээр 212.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлд энэ онд нийт зургаан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарч 89.9 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн байна.
Түүнчлэн төрийн өмчит компаниудын хувьчлалыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК эхлүүллээ гээд дурдвал хийсэн ажил ихтэй, амжилт бүтээл арвин жил болж байна. Зохицуулалтын бусад салбарын хувьд ч ололт амжилт дүүрэн. Тухайлбал, даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр даатгагч баталгаа гаргах боломж бүрдсэнээр томоохон төсөл хөтөлбөрүүд, орон сууцжуулалт, жижиг дунд бизнесийн үйл ажиллагаанд батлан даагч болох боломж бий болж байна.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар дэмжиж, хэлэлцүүлгийн шатанд явахын сацуу банк бус санхүүгийн байгууллагуудын зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зээлийн үйл ажиллагааны зохицуулалтыг шинээр баталж, өр орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг тогтоолоо. УИХ-аас баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд ногоон санхүүжилтийн зах зээлийг нэмэгдүүлэх зохицуулалтын орчныг бүрдүүлснээр “ногоон даатгал”, “ногоон зээл”, “ногоон бонд” зэрэг ногоон бүтээгдэхүүн үйлчилгээнүүд ч нэвтэрч байна” гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр ирэх ондоо бид зах зээлээ төрөлжүүлэн хөгжүүлж, техник технологийн дэвшлийг ашигласан, тогтвортой хөгжлийг дэмжсэн олон тулгуурт хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц энэ үеэр 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.
| Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны жилийн ажлаа дүгнэлээ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |