Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар үг хэллээ.
Тэрбээр Монгол Улс одоогийн байдлаар ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг “дийлэнхийг” болон “бүрэн” биелүүлснээр Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудаас хамгийн сайн үнэлгээтэй 2 дахь улс болоод байна. Цаашид энэ эрчээ алдалгүйгээр дараагийн харилцан үнэлгээнд сайн үр дүн үзүүлж, амжилтаа бататгахад тус Үндэсний зөвлөлийн оролцоо, тусламж дэмжлэг нэн чухал ач холбогдолтой бөгөөд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт Монгол Улс 2022 оны явцын тайланг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны дотор хүргүүлэн тайлагнах чухал ажил байгаа гэдгийг онцлоод, Зөвлөлийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өглөө.

Үндэсний зөвлөлөөс 2022 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд дурдвал, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроримзыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, Дэлхийн банкны аргачлалын дагуу тус салбарын эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэв. Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын 2022 оны Явцын тайланг баталж, Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиуллаа.
-Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаар тогтоолоор үндэсний хэмжээнд хэрэгжих “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан.
-Санхүүгийн мэдээллийн алба мэдээлэх үүрэгтэй этгээдийн тайлагнах үйл ажиллагааны чанарыг сайжруулж, тус албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэл болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд тайлан, хавсралт мэдээг тайлагнах, хүлээн авах, боловсруулах болон дүн шинжилгээ хийж, хууль, сахиулах байгууллагад шилжүүлэх процессуудыг бүрэн хангах чадалтай гоАМЛ програмыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
.jpg)
-Дэлхийн банкны аргачлалын дагуу хийгдсэн Монгол Улсын 2021 оны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайланг эцэслэлээ.
-Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банкны холбооны Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс тус тус комплаенсийн форум зохион байгуулж форумд Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд оролцож, гол сэдвүүдийн хүрээнд зайнаас харилцагчийг таньж мэдэх, корреспондент банкны харилцааг сайжруулах болон хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцэж зөвлөмж гаргалаа.
-Санхүүгийн мэдээллийн алба болон Татварын ерөнхий газар АНУ-ын сангийн яамны зөвлөхийн зөвлөмжийн дагуу татвараас зайлсхийсэн болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийн мэдээллийг тодорхойлох төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Үндэсний зөвлөлийн хурлаар 5 үндсэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, төрийн болон ашгийн бус байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлага, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа.
| Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |