Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Батлан хамгаалахын сайд генерал Жансамон Жаняаладын урилгаар 2022 оны арванхоёрдугаар сарын 09-13-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайд Панкам Випаванд бараалхаж, БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняаладтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
БНАЛАУ-ын Ерөнхий сайд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр, харилцан айлчлал, үйл явдлаар баялаг өргөн хүрээнд тэмдэглэж буйг тэмдэглээд, бид хамтдаа туулсан олон сайхан дурсамжтай, ах дүүгийн найрамдалт нөхөрсөг харилцаатай, Лаосын ард түмний өмнөөс хүнд цаг үеүдэд Монгол Улсаас үзүүлж байсан тусламж, дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан харилцан ажиллах санамж бичгийг сайшааж, энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Ерөнхий сайд Панкам Випаванд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндийг уламжлан, хоёр орны харилцааны талаар элэгсэг дотно үг хэлсэнд талархаж, БНАЛАУ-ын Гадаад харилцааны сайд 20 жилийн дараа Монгол Улсад, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд 38 жилийн дараа БНАЛАУ-д тус тус айлчилсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэж байна, бидний АСЕАН-ийн бүс нутагт улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байна, ялангуяа уламжлалт харилцаагаа сэргээж, БНАЛАУ-тай цэргийн дипломат харилцаа тогтоож байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол, Лаосыг холбох шинэ хурдан галт тэрэгтэй болсонд баяр хүргэж, уг замаар хоёр орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээгдэж буйг онцлов.

БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Лаос оронд албан ёсоор айлчилж байгаад талархаж, хоёр орны Батлан хамгаалах яамд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны түүхийн нэгэн шинэ хуудас эргэж буйг онцлоод, Монгол Улсаас тусламжаар 2018 онд өгсөн 1000 цагаан хонь Лаос оронд нутагшин, өсч үржиж байгааг дуулгаад, Монголын уламжлалт мал маллагаа, арчилгаа зэрэгт малчин, малын эмч сургах, туршлага судлах, Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд цэргийн алба хаагч сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайд, генерал Ж.Жаняаладад Лаос оронд албан ёсоор урьсанд талархаж, бид ах дүүгийн найрамдалт харилцаатай хүмүүс, хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд энэ удаагийн айлчлал түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үргэлжлүүлэн, Батлан хамгаалах яамд хооронд харилцан ажиллах санамж бичиг байгуулснаар бидэнд харилцаагаа өргөжүүлэх олон боломжууд бий болж байгаа, тухайлбал, цэргийн харилцан айлчлал зохион байгуулах, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл солилцох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон гамшгийн хор хөнөөлийг арилгах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, цэргийн алба хаагч сургах, цэргийн туслах аж ахуй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг харилцан тохиролцсон олон асуудлаар хамтран ажиллах боломжтойг нотлов.
Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлж, Вьентьян хотын түүхийн дурсгалт зарим газраар зочлов. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын БНАЛАУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа Батлан хамгаалах яамд хооронд харилцан ажиллах санамж бичиг байгуулан, цэргийн харилцаа тогтоож, хамтран ажиллах түүхэн харилцааг нээсэн чухал айлчлал боллоо.
| МОНГОЛ, ЛАОСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН ХАРИЛЦААНЫ ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДАС НЭЭГДЛЭЭ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |