Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг хуулиудыг тус тус үндэслэн газар ашиглах хүсэлт гаргасан 10 иргэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тэмдэглэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дугаар тоот саналын дагуу “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан байрыг ашиглах” зориулалтаар таван жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, өнөөдөр газрын гэрчилгээг дээрх иргэдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.
Эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн 4,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан орчимд олон жил амьдарсан уугуул иргэдийн газрын маргаантай асуудлаар тус хорооны нэр бүхий иргэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хандаж, олон жил эцэслэгдэж чадаагүй энэхүү газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтэс болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж, нийт 172 иргэний мэдээлэл лавлагааг шүүж, үүнээс 74 иргэний бүртгэл, мэдээлэл үнэн бодитой болохыг холбогдох бичиг баримтаар нотлон эдгээр иргэдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон юм.
Тэгвэл өнөөдөр дээрх нэр бүхий 74 иргэний 10 нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс газар ашиглах гэрчилгээгээ гардан авлаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, дээрх нэр бүхий үлдсэн 64 иргэний газрын асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн юм. Түүнчлэн газар ашиглах эрх олгогдсон иргэдэд Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомж, стандарт зэргийг хатуу мөрдүүлж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадоржид үүрэг болголоо.
Олон жил эцэслэгдээгүй өнөөг хүртэл үргэлжилсэн газрын маргааны асуудлыг хурдан, шуурхай шийдвэрлэн эцэслэж байгаад иргэдийн төлөөлөл талархаж буйгаа илэрхийлж байлаа.
| Зайсангийн уугуул иргэд газрын гэрчилгээгээ гардан авлаа |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |