Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан болон бусад холбогдох албаныхан өвөлжилт хүндэрч буй аймаг, сумуудад ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ажиллаж, тус сумын нэгдүгээр багийн малчин өрх н.Даваасүрэнгийн аж байдалтай танилцлаа. Гэргий С.Даваагийн хэлж буйгаар өнгөрсөн 30 жилд байгаагүй цастай жил болж буйг дурдлаа. Тэднийх хүн хүч багатай учраас ихэнх бог малаа айлын малтай нийлүүлж өвөлжүүлж, цөөн тооны богоо өөрөө маллаж байгаа гэнэ. Хэдийгээр цөөхөн малтай хэдий ч цас ихтэй, бэлчээрлэх боломжгүйгээс малаа тэжээж байгаа бөгөөд өнгөрсөн намар 200 боодол өвс базаасан ч хэдийнэ дууссан гэнэ. Иймд Сумаас өвс тэжээл авч байгаа ч зам даваа хаагдсанаас сүүлийн хэд хоног сум руугаа ч явж чадахгүй байгаа тухайгаа учирлаж байлаа. Сум, орон нутгийн удирдлагууд болон Улсын оцгой комиссын зүгээс тус айлд хүнс, эрүүл мэндийн тусламжийн багцыг энэ үеэр хүргүүллээ. Эрдэнэ сумын хувьд нийт нутаг цасан бүрхүүлтэй, нэг, дөрөв, тавдугаар багуудын нутаг дэвсгэрт малын бэлчээр муу, гуу жалгандаа 40-50 см , бусад газартаа 20-30 см, мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байгаа юм.
Малчид байгалийн хадлан 8256.5 тн өвс, ногоон тэжээл 1326 тн, үйлдвэрийн тэжээл 205 тн, гар тэжээл 1250 тн бэлтгэсэн. Сумын аюулгүйн нөөцөд өвс 70 тн, ногоон тэжээл 30 тн, үйлдвэрийн тэжээл 52,5 тн бэлтгэсэн байна. Аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээс малчидад 1000 боодол өвс, 30 тн хивэг тэжээл, 500 боодол ногоон тэжээлийг хямдралтай үнээр олгосон байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
| Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт хүндэрч буй аймаг, сумдуудад ажиллаж байна |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |