Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны дөрөв дэх цуврааны 180 гаруй цэргийн алба хаагч энэ сарын 21-ний өдөр эх орондоо ирлээ.
Тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяр нар хүндэтгэн угтсан юм.
Энэ удаа дээрх бүрэлдэхүүнийг тус мотобуудлагын батальоны захирагчийн орлогч хурандаа Н.Гантөмөр ахалж ирсэн юм.
Мөн тэдний хамт Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан Цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд хүрэлцэн ирсэн юм. Дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ажилласан бөгөөд тэд ажиллагааны газар оронд доорх үүргийг гүйцэтгэжээ. Үүнд: -Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны газар орны бодит байдалтай танилцах, -НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцох, -Цэргийн багт шаардлагатай ажиллагааны газар орны зах зээлээс худалдан авах боломжтой бараа материалыг судлах, худалдааны байгууллагуудтай танилцах, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулах, -Цэргийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, -Мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцэх ажиллагааг зохион байгуулж, дараагийн ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулсан хэмээн албаныхан онцлов.
Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ "Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэг жил гаруйн хугацаанд нэр төртэйгөөр гүйцэтгэж, эх орондоо ирж буй та бүхэндээ ЗХЖШ-ын удирдлагын өмнөөс баяр хүргэе. Та бүхэн үүргээ амжилттай гүйцэтгэж, эх орон, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж чадсанд талархал илэрхийлье. Та бүхэн хайртай бүхэнтэйгээ амарч, ажиллагааны үеийн ядрал алжаалаа тайлж, аав, ээж, ахан дүүс, хань, үр хүүхдүүдийн хамтаар шинэ оноо сайхан угтаарай" гэдгийг онцоллоо.
| Энхийг сахиулагчдын дөрөв дэх ээлжийн бүрэлдэхүүн эх орондоо ирлээ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |