Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор өчигдөр нээлттэй сонсгол хийсэн. Нээлттэй сонсголын үеэр иргэд "Биднийг дотогш оруулсангүй. Төрийнхөн ард түмний дуу хоолойг сонссонгүй" гэх шалтгаанаар нүцгэн жагссан. Жагсаалын улмаас гурван иргэн осгосон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Энэ үеэр хэчнээн хүнээс мэдүүлэг авсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Эрүүл мэндийн байгууллагаас хүсэлт тавьсны дагуу жагсаалд оролцсон 30 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Эмнэлгийн байгууллагын ачааллаас шалтгаалж 30 иргэнийг нэг дор үзлэг, оношилгоонд хамруулах боломжгүй байсан тул албадан саатуулах төвийнхөө байрыг ашигласан. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас албадан саатуулах төв дээр баг ажилласан. Тухайн иргэдийг хэн болохыг тогтоохыг тулд мэдүүлэг, тайлбар авсан. Ингэхдээ ХЭҮК, болон Нийслэлийн прокурорын хяналт дор хуулийн хүрээнд тайлбар, мэдүүлэг авч буцаасан. 30 иргэний наймыг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хэмээн үзэж Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт, 19-ыг нь Нэгдүгээр эмнэлэгт хүргэсэн. Хоёр эмэгтэй иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагагүй хэмээн үзсэн учир буцаасан. Мөн насанд хүрээгүй нэг иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Тэднийг хүч хэрэглэн саатуулж, байцаагаагүй. Мөн талбайд жагсаж байсан иргэдийг хүч хэрэглэн албадан тараагаагүй. Харин талбайг чөлөөлөх зорилгоор шаардлага тавьж, иргэдийг түрж гаргасан. Цагдаагийн байгууллагад иргэд мөнгө авч жагссан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй учир хэрэг бүртгэл нээгээгүй байна. Харин энэ сарын 4-ны жагсаалын үеэр Төрийн ордон руу дайрч, хашааг нь нураасан хэрэг дээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэв.
| Г.МӨНХБАЯР: Жагсагчдыг албадан тарааж, нүцгэн байцаалт аваагүй |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |