Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Уг зорилтын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Тус хөтөлбөрийг БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо тэргүүтэй байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочлох үйлчилгээний есөн салбарын 176 аж ахуйн нэгж, байгууллагын 728 үйлчилгээний цэг 5-50 хүртэлх хувиар хямдрал, урамшуулал зарлах юм. Тодруулбал, 17 зочид буудал, 65 ресторан, зоогийн газар, 18 баар, паб, караоке, томоохон 10 худалдааны төв, их дэлгүүр, хүнсний дэлгүүрийн 325 нэгж худалдааны салбар, ноос, ноолуурын 10 дэлгүүр, электрон барааны дөрвөн дэлгүүрийн 24 салбар, саун, массажны дөрвөн байгууллага, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний 14 байгууллага, шинэ жилийн хөтөлбөр, үзвэр үйлчилгээтэй 14 байгууллага тус хөтөлбөрт нэгдээд байна. Уг санаачилга Монгол Улсад өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавина хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.
“Шинэ жилээр Монголд” хөтөлбөрт нэгдсэн төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр уулзан, мэдээллээ нэгтгэж, санал хүсэлтээ хэлэлцлээ. Энэ үеэр Монголын Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх “Хөтөлбөрт нэгдсэн байгууллагууд нэгэн жигд баннерыг байгууллагынхаа үүдэнд байрлуулна. Баннерын тусламжтайгаар жуулчид хямдралтай байгууллагуудыг хялбар таних боломжтой болно. Анх удаа хэрэгжүүлж буй хөтөлбөр гэдэг утгаараа алдаа дутагдал гарах байх. Гэхдээ ирэх жилүүдэд алдаагаа засаж, улам сайжруулан, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллацгаая” хэмээн уриалав.
Монгол Улсад ирэх жуулчдад зориулан арваннэгдүгээр сараас эхлэн гадаадын 60 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хөтөлбөрийн талаарх мэдээ, мэдээллийг түгээжээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн гарын авлагыг хилийн боомтууд, онгоцны буудалд тараах аж. Жуулчдад зориулан 24 цагийн турш үйлчлэх утасны оператор ажиллуулж байгаа бөгөөд цахим платформуудыг хөгжүүлээд байна.
Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Winter sale” төслийг санаачлан “UB Winter” гар утасны аппликейшн, www.UBwinter.com цахим хуудсыг нэвтрүүллээ. Таван орны хэлээр хөгжүүлэлтээ хийж буй тус цахим платформуудаар дамжуулан өвлийн аялал жуулчлалыг олон улсад сурталчлах, арга хэмжээний мэдээлэл хүргэх, дотоод, гадаадын жуулчдад бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх юм.
| Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдлээ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |